Залуучуудын хөгжлийн хөтөлбөр
Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (ЗХХ) нь залуучуудын нийгэм эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулж, эмзэг өртөмтгий байдлыг бууруулахыг зорьж байна. Уг хөтөлбөр нь уул уурхайн бүс нутаг, хот суурин газар болон баруун аймгуудын залууст хүрч ажиллах бөгөөд 244,000 залуусыг амьдрах ухаанд сургаж, хариуцлагатай бөгөөд аливаа бэрхшээлийг даван туулахад нь шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлнэ.
| Land/Region | Thema | Periode | Budget |
|---|---|---|---|
|
Mongolei |
Berufsbildung Gesundheit
Berufsbildung
Reproduktive Gesundheit & Rechte Stärkung der Gesundheitssysteme |
01.04.2013
- 30.06.2018 |
CHF 4'750'000
|
- Зорилтот орон нутаг, боловсролын байгууллагуудын залууст чиглэсэн амьдрах ухааны боловсролын хүртээмж нэмэгдсэн байна.
- Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ээс урьдчилан сэргийлэх загварыг боловсруулж, боловсролын салбарын ажилтанууд ЖСХ-ийг бууруулах, өсвөр үе, залуучуудын дунд эерэг харилцааг дэмжих чадавхитай болсон байна.
- Сонгосон орон нутгуудад өсвөр үе, залуучуудад ээлтэй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, хамрах хүрээ нь нэмэгдсэн байна.
- Залуучуудын асуудлаар төрөөс баримтлах бодлого, зан үйлийг өөрчлөх харилцаа, нөлөөллийн стратеги бий болсон байна.
- United Nations Population Fund
-
Sektor nach Kategorisierung des Entwicklungshilfeekomitees der OECD BILDUNG
BEVÖLKERUNGSPOLITIK / BEVÖLKERUNGSPROGRAMME & REPRODUKTIVE GESUNDHEIT
GESUNDHEIT
Sub-Sektor nach Kategorisierung des Entwicklungshilfeekomitees der OECD Berufsbildung und Fertigkeitentraining
Reproduktive Gesundheit
Politik und Verwaltung im Gesundheitswesen
Art der Unterstützung Öffentliche Entwicklungshilfe (ODA)
Zusammenarbeitsform Bilaterale Zusammenarbeit
Finanzierungsform Zuwendung ohne Rückzahlung
Unterstützungsform Projekt- und Programmbeitrag
Gebundene/ungebundene Hilfe Ungebundene Hilfe
Projektnummer 7F08696
| Hintergrund |
Сүүлийн үед Монгол улсын эрдэс баялагт түшиглэсэн эдийн засгийн огцом өсөлт хөгжлийн шинэ боломжуудыг бүрдүүлж байгаа хэдий ч залуучуудын эрсдэлд өртөх, эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Өнөөгийн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагууд залуучуудад хурдацтайгаар тэлж буй хотжилт болон нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг даван туулах талаар дорвитой дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Залуучуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт шинэчлэл хийж эхэлсэн боловч цаашид анхаарах асуудал олон байна. Залуучууд эрүүл, амжилттай амьдрахын тулд харилцааны чадварт суралцаж, санаачлагыг гартаа авч, асуудлын шийдлийг олж, маргааныг ухаалгаар ярилцаж шийдвэрлэхэд суралцах шаардлагатай байна. Амьдрах ухаан сургалтууд нь залуучуудад аливаа шийдвэрийг сайтар судалж үзсэний дүнд гаргадаг, бусдын шийдвэр, сонголт хийх эрхийг хүндэтгэдэг байх тал дээр зааж сургадаг. Эдгээр чадварт суралцаагүйгээс болж залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, ажил мэргэжилд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй алхмуудыг хийх нь олонтаа. Тиймээс, Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийн асуудлаар тэргүүлэн ажиллаж буй НҮБХАС-аас Залуучуудын хөгжлийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, амьдрах ухааны сургалтуудыг уул уурхай төвлөрсөн аймгуудуудад, их дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдэд, хөгжлөөр хоцронгуй баруун болон зүүн бүсүүдэд туршиж явуулахыг хүссэн. |
| Ziele |
Төсөл нь залуучуудад амьдрах ур чадвар олгохдоо тэдний эмзэг байдлыг бууруулж, даван туулах чадварыг нэмэгдүүлэхээс гадна ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Ингэснээр залуучууд эдийн засгийн хөгжлөөс гадуурхагдаж, орхигдох, сэтгэл дундуур үлдэх биш харин тэдний эдийн засгийн хурдацтай өсөлтөнд идэвхтэй оролцох боломж нэмэгдэх юм |
| Zielgruppen |
Төслөөс шууд үр шим хүртэгчид: Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг 12 аймгийн байнгын болон түр оршин суугч залуу эрэгтэй эмэгтэйчүүд, их дээд сургуулиуд, коллеж, МБС-ын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, албан бус сургалтад хамрагдаж буй залуучууд Энэхүү төсөл нь зорилтот бүс нутаг дахь 15-34 насныхны (Монголд 15-34 насныхныг залуус гэж тодорхойлдог) 30 хувь буюу нийт 244’000 хүнд хүрч ажиллахыг зорьж байна. Төслөөс шууд бус үр шим хүртэгчдэд: МБС-ын багш нар, орон нутгийн эмнэлгийн ажилтнууд, зорилтот бүс нутгийн залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудад үйлчилж буй залуучууд |
| Mittelfristige Wirkungen |
|
| Verantwortliche Direktion/Bundesamt |
DEZA |
| Kreditbereich |
Entwicklungszusammenarbeit |
| Projektpartner |
Vertragspartner Organisation der Vereinten Nationen (UNO) |
| Budget | Laufende Phase Schweizer Beitrag CHF 4'750'000 Bereits ausgegebenes Schweizer Budget CHF 4'778'387 |
| Projektphasen |
Phase 1 01.04.2013 - 30.06.2018 (Completed) |