Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр
Монгол улсын Засгийн газрын ядуурлыг бууруулах нэг гол стратеги бол дээд боловсрол эзэмших боломж олгох явдал юм. Боловсрол эзэмшсэн хүмүүс аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбаруудад ажиллах боломжтой бөгөөд Монгол улсын ДНБ-ий 50 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг аж. Гэвч олон малчид амь зуух төдийд, түүнээс ч доогуур төвшинд амьдардаг тул ихэнхи малаа зарж ядуу тарчиг амьдрахаас нааш их дээд сургуулийн төлбөр төлөх чадваргүй аж.
| Pays/région | Thème | Période | Budget |
|---|---|---|---|
|
Mongolie |
Education
Enseignement supérieur
|
20.10.2014
- 31.05.2018 |
CHF 200'000
|
- Өнгөрсөн найман жил орлого багатай өрхийн нийт 800 гаруй оюутнууд их дээд сургуулийн сургалтын тэтгэлэг хүртсэн
- 2014 оны судалгаагаар тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын 90 гаруй хувь сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна.
-
Secteur selon catégorisation du Comité d'aide au développement de l'OCDE EDUCATION
Sous-Secteur selon catégorisation du Comité d'aide au développement de l'OCDE Enseignement supérieur
Type d'aide Bourses
Numéro de projet 7F00930
| Contexte |
Их дээд сургуульд сурч буй орлого багатай айл өрхийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох Зориг Сангийн санаачлага нь малчин болон өмнө нь малчин байсан айл өрхүүдийн амьжиргааг сайжруулж бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах Швейцарийн Хамтын ажиллагааны стратегитай нягт уялдаж байгаа юм. Тиймээс ядуу айл өрхийн чадварлаг хүүхдүүдэд тулгарч буй энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс ШХА нь Зориг Сантай хамтран "Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр" хөтөлбөрийг хэрэгжүүлж, жил бүр 150 орчим оюутнуудад нийт сургалтынх нь төлбөрийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгож байна. Хөтөлбөрт хамрагдаж, үр шимийг нь хүртэж буй оюутнууд нийгэмд тустай бичил төслийг хамтдаа боловсруулан хэрэгжүүлэх болзолтой бөгөөд ингэснээрээ төсөл хэрэгжүүлж, багаар хамтарч ажиллаж сурах юм. Төгсөх курсын бүх оюутнууд сургуулиа амжилттай дүүргэж, ажлын байртай болох боломжтой болсон юм. |
| Objectifs |
Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь хот болон хөдөөгийн эмзэг ядуу бүлгийн ухаалаг залуучуудад их дээд боловсрол эзэмших боломж олгох юм. |
| Groupes cibles |
Орлого багатай айлын их дээд сургуулийн оюутнууд |
| Effets à moyen terme |
Үр дүн 1: Сурах чадвартай 200 эрэгтэй, эмэгтэй оюутнууд эрэлт хэрэгцээ өндөр ажил мэргэжлээр дээд боловсрол эзэмших сургалтын тэтгэлэгт хамрагдаж ажил эрхлэх боломжоо нэмэгдүүлсэн байна. Үр дүн 2: Орон нутгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсоноороо оюутнууд хот болон хөдөө орон нутгийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна. |
| Résultats |
Résultats obtenus: |
| Direction/office fédéral responsable |
DDC |
| Crédit |
Coopération au développement |
| Partenaire de projet |
Partenaire contractuel ONG internationale ou étrangère Autres partenaires |
| Budget | Phase en cours Budget de la Suisse CHF 200'000 Budget suisse déjà attribué CHF 154'579 |
| Phases du projet |
Phase 3 20.10.2014 - 31.05.2018 (Completed) |