All news (121)
“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулганыг амжилттай зохион байгууллаа
11.09.2018
—
Local news
Mongolia
“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын чуулган Төрийн ордонд боллоо. Энэхүү чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байна. Монгол Улс гишүүнээр элсэн орсон энэхүү “Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ”-нд өдгөө Азийн 12 орны 125 байгууллага нэгдсэн.
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Энэтхэг, Монгол хоорондын мэдлэг солилцох сургалтын аялал үр дүнтэй боллоо
20.08.2018
—
Local news
Mongolia
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл (ХЗСТ) хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг төлөвлөн хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой билээ.Төслийн баг энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэг улсын Керала мужид айлчилсан юм.
“Монгол Сарлаг” фестиваль аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрт орлоо
01.08.2018
—
Local news
Mongolia
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн таван жилийн өмнөөс санаачлан зохион байгуулж ирсэн “Монгол Сарлаг” фестиваль үндэсний аялал жуулчлалын хөтөлбөрт 2019 оноос эхлэн орохоор боллоо.
Төр, засгийн үнэлгээний чадавхыг бэхжүүлэх Монгол-Швейцарын хамтын ажиллагаа
16.07.2018
—
Local news
Mongolia
Амжилттай хөгжиж байгаа Швейцар-Монголын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Парламентын албаны төлөөлөгчид хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын үнэлгээний чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн 7 хоногийн ажлын зөвлөлгөөнийг 2018 оны 6 дугаар сард зохион байгуулсан билээ.
Швейцарын Элчин сайдын шагналыг залуу уран бүтээлч гэрэл зурагчин Б. Намуун хүртлээ
11.07.2018
—
Local news
Mongolia
Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа.
Монгол Улсад гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртдөг тухай судалдааны дүн харуулж байна
04.07.2018
—
Local news
Mongolia
Манай улсад анх удаа орон даяар явуулсан Жендерт суурилсан хүчирхийллийн талаар судалгааны тайланд гурван эмэгтэй тутмын хоёр нь амьдралынхаа туршид ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг байна.
Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт Улаанбаатар хотод амжилттай боллоо
27.06.2018
—
Local news
Mongolia
Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг давхардсан тоогоор 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм. Уулзалтын үеэр малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт, амьжиргаа ба эдийн засаг, хүнс тэжээл гэсэн дөрвөн үндсэн сэдвүүрээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем”-ийг хөгжүүлэх төсөл үр дүнгээ өгч эхэллээ
14.06.2018
—
Local news
Mongolia
2017 оны 12 сард батлагдсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем” нэвтрүүлэх туршилтын төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумдад хэрэгжүүлж байна.
Латин Америкийн Колумб, Эквадор улсын уул уурхайн сайн туршлагатай танилцлаа
11.06.2018
—
Local news
Mongolia
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хойш хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд бичил уурхайгаар олборлосон алтыг худалдаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад олон улсын туршлагаас суралцах, харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд 2018 оны тавдугаар дугаар сарын 19-30-нд Латин Америкийн Колумб, Эквадор улсуудад туршлага судлах аяллыг холбогдох албаныхан хийгээд ирлээ.
Монгол Улсын Засгийн газар чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталлаа.
30.05.2018
—
Local news
Mongolia
Монгол Улсын Засгийн газраас “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталлаа. Энэхүү бодлогын үндсэн зорилго нь Монгол Улсад төвлөрлийг сааруулах шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Шийдвэр гаргах үйл явцад залуучуудын чадавхжуулах нь
24.04.2018
—
Local news
Mongolia
Монголын тал нутгаар улс төрийн өөрчлөлт өрнөж байна.
Коммунист засаглалын дараах нийгмийн шилжилт дуусч, шинэ үе эхэлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон Говь-Алтай аймгийн 27 настай Төмөр-Очирын Ичинхорол орон нутгийнхаа залуучуудын хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж, Монгол Улсад залуучуудын дуу хоолойг бодлого боловсруулагчдад хэрхэн хүргэх талаар үзэл бодлоо хуваалцсан юм.
Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Монгол Улсад айлчилж байна
05.04.2018
—
Press release
Mongolia
Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд, Холбооны Зөвлөлийн гишүүн Игнацио Кассис дөрөвдүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.