Filter by
Select time frame

All news (121)

Object 85 – 96 of 121

Ашиглалтын хугацааны зардлыг тооцож сурах нь хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ

life-cycle-cost-approach-training

11.08.2016 — Local news Mongolia

Орон нутгийн шийдвэр гаргах түвшний удирдлагуудад аливаа хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүний ашиглах хугацаанд гарч болох бүх зардлыг урьдчилан тооцох аргачлалыг танилцуулах нь төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, улмаар орон нутгийн засаглалыг сайжруулахад ач холбогдолтой.


Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулна

vegi

27.06.2016 — Local news Mongolia

Монгол улсад 63’000 орчим өрх хашаандаа болон бага хэмжээний талбайд хүнсний ногоо тариалдаг. Хүн ам хотжиж сууршихын хирээр хүнсний ногооны үйлвэрлэл, хэрэглээ нэмэгдэж байгаа нь ядуурлыг бууруулж хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний ногооны салбарт анхаарал хандуулах шаардлага үүсч байна.


Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх түншлэл

gbv-project

24.06.2016 — Press release Mongolia

Улаанбаатар, 2016.06.24 -- Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) болон НҮБ-ын Хүн амын сан (НҮБХАС) хамтран Монгол улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ)-тэй тэмцэх төслийг хамтран санхүүжүүлэх түншлэлийн гэрээ байгуулж гарын үсэг зурах ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.


Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төсөл ажил эрэлхийлж буй залуусийг дэмжинэ

youth-employment

20.06.2016 — Press release Mongolia

Швейцарийн хөгжлийн агентлагаас (ШХА) шинээр хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (ЗХЭД) төсөл нь мэргэжилтэй, ур чадвар бүхий ажиллах хүчин дутагдалтай хэдий ч ажилгүйдлийн түвшин өндөр өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайж буй залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.


ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг иргэдийн оролцоог сайжруулж байна

cslb-grants

16.06.2016 — Local news Mongolia

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс олгосон уралдаант тэтгэлэг Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын үйл ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог хангахад чиглэсэн олон төрлийн шинэлэг санаачлагыг дэмжиж байна.



Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний форум

women-in-decisionmaking

10.05.2016 — Local news Mongolia

Монгол улсад жендерийн тэгш бус байдал бодитоор оршин буйг эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийн дутмаг байдал хамгийн тод товруун илтгэн харуулдаг. Тухайлбал Улсын их хурлын нийт гишүүдийн дөнгөж 14 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл бүр ч цөөн байдаг.


“Нинжа”-гаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай бичил уурхайчид: Монгол Улс анхны “Шударга олборлолтын алт” экспортоллоо

fairmined-certified

23.03.2016 — Press release Mongolia

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ХАМОДХ” ТББ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсаас анх удаа экологийн шударга олборлолтын аргаар олборлосон алтыг дэлхийн зах зээлд амжилттай экспортоллоо.


Малчдын улсын зөвлөгөөнөөс мал аж ахуйн салбарт бодлогын шинэчлэл хийхийг уриаллаа

herders-forum

22.03.2016 — Local news Mongolia

Жил бүр Монгол орны өнцөг булан бүрээс тэргүүний малчдыг нэг дор цуглуулдаг Тэргүүний малчдын улсын зөвлөгөөнөөр малчид бодлого боловсруулагчдад тогтвортой, хүртээмжтэй хөгжилд чиглэсэн мал аж ахуйн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхийг уриаллаа.


Нийтийн зориулалттай барилгын дулаалгын засвар шинэчлэлийн ашиг тусийг баруун бүсийн иргэд хүртэж байна

retrofitting-public-building

21.03.2016 — Local news Mongolia

“Эрчим хүчний үр ашиг” төслөөс баруун аймгуудын алслагдсан сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, сургуулийн дотуур байр зэрэг хуучирч муудсан барилга байгууламжийн дулаалгыг сайжруулж, засварласнаар эрчим хүчний хэмнэлттэй, экологид ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлж байна.


Бичил уурхайчид хариуцлагаа ухамсарлаж нөхөн сэргээлт хийж байна

rehabilited-lands

07.03.2016 — Article Mongolia

Дайн тулааны хөлд өртсөн мэт хаа сайгүй сэндийлж ухсан сэтгэл хиртхийлгэм газар хөдөөгүүр таардаг. Энэ нь ихэвчлэн алтанд улайрсан иргэдийн дайралтад өртөж, сүйдсэн газруудын түгээмэл дүр төрх юм. Харин, хариуцлагаа ухамсарласан бичил уурхайчид ашигласан газар нутгаа нөхөн сэргээх талаар санаачлагатай ажиллаж эхэллээ.


Залуучуудын хөгжлийн төвүүд

youth-development

30.11.2015 — Local news Mongolia

Ховд -- Ховд аймаг дахь Залуучуудын хөгжлийн төв хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд залуус бужигнасан их айл болжээ. Энд залуус найз нөхөдтэйгээ уулзаж нөхөрлөх, тус төвөөс зохиож буй хөтөлбөр, үйл ажиллагаанд оролцохоос гадна үнэ төлбөргүй интернет үйлчилгээ, комьпютер ашиглахаар ирдэг. Бас нэг хэсэг нь зөвлөгөө, дэмжлэг авахаар ч ирдэг аж.

Object 85 – 96 of 121

Media (32)

Other news (89)