Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл

Дууссан
Ж. Гэрэлсайхан нь олон төрлийн хэлбэр, үнэртэй утлага хүжийг боловсруулдаг жижиг оврын үйлдвэрлэл эрхэлдэг. Тэрээр ЖДҮ-ийг хөгжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлийнхээ тоо хэмжээг өсгөж чадсан юм. © ШХА © SDC

Монголд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд туслах үүднээс Швейцарийн санаачлага бүхий Бизнес эрхлэгчдийн сүлжээ нь ЖДҮ-ийн салбарыг илүү боловсронгуй, өрсөлдөх чадвартай, үр бүтээмж өндөр, төрөлжсөн, хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бизнесийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс зах зээлд хөгжих ирээдүйтэй жижиг дунд үйлдвэрлэлд түлхүү чиглэн ажиллаж байна.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Эдийн засаг, ажил эрхлэлт
SME development
01.02.2012 - 31.01.2017
шв.франк 1'405'000
Үндэслэл, суурь мэдээлэл

Монголын ДНБ-ий 70 хувийг хувийн сектор бүрдүүлдэг. Уул уурхайн салбар нь эдийн засгийн хамгийн чухал салбарт тооцогддог бөгөөд хамгийн их хөрөнгө оруулалт хийгддэг салбар юм. ЖДҮ-үүд нь ихээхэн хэмжээний ажлын байрыг бий болгодог.

Нэг хүнд ногдох ДНБ 2010 онд 2,251 ам. доллар байсан. Монгол улс нь хүний хөгжлийн индексээрээ 100-д жагсдаг бөгөөд Жини коэффициент (орлогын ялгаа) 0.33 байна (CH: 0.34).

Зорилтууд

ЖДҮ-ийг хөгжүүлэх төсөл нь Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, тогтвортой ажлын байр болон орлогын эх үүсвэрийг бий болгохыг зорьж байна

Зорилтот бүлэг

Төслийн үр шимийг шууд хүртэгчид: Хүсэл эрмэлзлээр дүүрэн хот, хөдөө орон нутгийн 110 эрэгтэй эмэгтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Тэд дунджаар 10 ажилчинтай, үйл ажиллагаа нь жигдэрсэн аж ахуйн нэгжтэй байх ёстой.

Төслийн үр шимийг шууд бус хүртэгчид: 1500 ажилчид (үүний 750 нь шинээр ажилд орсон хүмүүс байна.)

Дунд хугацааны үр дүн

Эрэгтэй, эмэгтэй удирдлага бүхий - өрсөлдөх чадвар өндөр ЖДҮ-үүдийг бизнес үйл ажиллагаагаа ёс суртахууны өндөр төвшинд амжилттай явуулахад нь бүх л талаар дэмжиж, дэмжлэгээ хэрэгцээнд тулгуурлан  системтэйгээр үзүүлэх.

Үр дүн

Хүрсэн үр дүн:  

Бизнесийн сургалтууд, зөвлөгөө болон хөнгөлөлттэй зээл олгож хот суурин газрын жижиг дунд бизнес эрхлэгчдийг мэргэжлийн бөгөөд зах зээлд өрсөлдөх чадвартай болоход дэмжлэг үзүүлж байна.


Хүрэх үр дүн:  

  1. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бизнесийн хүчин чадал, орлогоо нэмэгдүүлж, олон хүнд ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх
  2. Компаниудад шинэ зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, Монгол брэнд бүтээгдэхүүн бий болгоход нь дэмжлэг үзүүлэх
  3. Компаниуд зөв менемжент зохион байгуулалтад орж жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх


Удирдлага / Хариуцах байгууллага ШХА
Кредит Хөгжлийн хамтын ажиллагаа
Төслийн хамтрагч гэрээт хамтрагч
Swiss Non-profit Organisation
  • Other Swiss Non-profit Organisation


хамтрагчид

Local partners: Ministry of Food and Agriculture, Financial Regulatory Commission,
Mongolian National Chamber of Commerce and Industry, Mongolian National Employer’s Federation.

Бусад төсөлтэй уялдсан байдал

ШХА-ийн Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл

Төсөв Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк   1'405'000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк   1'385'205
Төслийн үр шатууд

Phase 1 01.02.2012 - 31.01.2017   (Completed)