Залуучуудын хөгжлийн хөтөлбөр

Дууссан
Залуучуудын хөгжлийн төвүүд нь залуучуудад тулгарч буй асуудлаа өөр хоорондоо хуваалцаж, шийдлийг эрэлхийлэх, амьдрах ухаанд суралцах орон зайг бий болгож өгдөг © ШХА / НҮБ-ын Хүн Амын Сан

Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (ЗХХ) нь залуучуудын нийгэм эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулж, эмзэг өртөмтгий байдлыг бууруулахыг зорьж байна. Уг хөтөлбөр нь уул уурхайн бүс нутаг, хот суурин газар болон баруун аймгуудын залууст хүрч ажиллах бөгөөд 244,000 залуусыг амьдрах ухаанд сургаж, хариуцлагатай бөгөөд аливаа бэрхшээлийг даван туулахад нь шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлнэ.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Vocational training
Эрүүл мэнд
Vocational training
Reproductive health & rights
Health systems strengthening
01.04.2013 - 30.06.2018
шв.франк 4'750'000
Үндэслэл, суурь мэдээлэл

Сүүлийн үед Монгол улсын эрдэс баялагт түшиглэсэн эдийн засгийн огцом өсөлт хөгжлийн шинэ боломжуудыг бүрдүүлж байгаа хэдий ч залуучуудын эрсдэлд өртөх, эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.

Өнөөгийн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагууд залуучуудад хурдацтайгаар тэлж буй хотжилт болон нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг даван туулах талаар дорвитой дэмжлэг үзүүлж чадахгүй байна.

Залуучуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт шинэчлэл хийж эхэлсэн боловч цаашид анхаарах асуудал олон байна.  Залуучууд эрүүл, амжилттай амьдрахын тулд харилцааны чадварт суралцаж, санаачлагыг гартаа авч, асуудлын шийдлийг олж, маргааныг ухаалгаар ярилцаж шийдвэрлэхэд суралцах шаардлагатай байна.

Амьдрах ухаан сургалтууд нь залуучуудад аливаа шийдвэрийг сайтар судалж үзсэний дүнд гаргадаг, бусдын шийдвэр, сонголт хийх эрхийг хүндэтгэдэг байх тал дээр зааж сургадаг.  Эдгээр чадварт суралцаагүйгээс болж залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, ажил мэргэжилд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй алхмуудыг хийх нь олонтаа.

Тиймээс, Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийн асуудлаар тэргүүлэн ажиллаж буй НҮБХАС-аас Залуучуудын хөгжлийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, амьдрах ухааны сургалтуудыг уул уурхай төвлөрсөн аймгуудуудад,  их дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдэд, хөгжлөөр хоцронгуй баруун болон зүүн бүсүүдэд туршиж явуулахыг хүссэн.

Зорилтууд

Төсөл нь залуучуудад амьдрах ур чадвар олгохдоо тэдний эмзэг байдлыг бууруулж, даван туулах чадварыг нэмэгдүүлэхээс гадна ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Ингэснээр залуучууд эдийн засгийн хөгжлөөс гадуурхагдаж, орхигдох, сэтгэл дундуур үлдэх биш харин тэдний эдийн засгийн хурдацтай өсөлтөнд идэвхтэй оролцох боломж нэмэгдэх юм

Зорилтот бүлэг

Төслөөс шууд үр шим хүртэгчид:

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг 12 аймгийн байнгын болон түр оршин суугч залуу эрэгтэй эмэгтэйчүүд, их дээд сургуулиуд, коллеж, МБС-ын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, албан бус сургалтад хамрагдаж буй залуучууд

Энэхүү төсөл нь зорилтот бүс нутаг дахь 15-34 насныхны (Монголд 15-34 насныхныг залуус гэж тодорхойлдог) 30 хувь буюу нийт 244’000 хүнд хүрч ажиллахыг зорьж байна. Төслөөс шууд бус үр шим хүртэгчдэд: МБС-ын багш нар, орон нутгийн эмнэлгийн ажилтнууд, зорилтот бүс нутгийн залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудад үйлчилж буй залуучууд

Дунд хугацааны үр дүн
  1. Зорилтот орон нутаг, боловсролын байгууллагуудын залууст чиглэсэн амьдрах ухааны боловсролын хүртээмж нэмэгдсэн байна.
  2. Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ээс урьдчилан сэргийлэх загварыг боловсруулж, боловсролын салбарын ажилтанууд ЖСХ-ийг бууруулах, өсвөр үе, залуучуудын дунд эерэг харилцааг дэмжих чадавхитай болсон байна.
  3. Сонгосон орон нутгуудад өсвөр үе, залуучуудад ээлтэй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, хамрах хүрээ нь нэмэгдсэн байна.
  4. Залуучуудын асуудлаар төрөөс баримтлах бодлого, зан үйлийг өөрчлөх харилцаа, нөлөөллийн стратеги бий болсон байна. 
Удирдлага / Хариуцах байгууллага ШХА
Кредит Хөгжлийн хамтын ажиллагаа
Төслийн хамтрагч гэрээт хамтрагч
Нэгдсэн үндэстний байгууллагууд (UNO)
  • НҮБ-ийн Хүн амын сан


Төсөв Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк   4'750'000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк   4'778'387
Төслийн үр шатууд

Phase 1 01.04.2013 - 30.06.2018   (Completed)