Засаглалыг дэмжих, Төвлөрлийг сааруулах хөтөлбөр (II үе шат)

Дууссан
Иргэдийн хурал. © ШХА / Л.Элбэгзаяа

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь  үе шат (ЗДТСХ II)-ны хүрээнд эрх мэдэлтэй, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг тогтвортой хүргэдэг орон нутгийн удирдлагыг дэмжих замаар Монгол Улсад төвлөрлийг сааруулах шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Ингэхдээ Монголын талаас төсөл хамтран хэрэгжүүлэгч  байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдний оролцоог бэхжүүлэх асуудалд анхаарч байна. ЗДТСХ II-ийн үр  шимийг үндэсний хэмжээнд орон нутгийн удирдлага болон иргэд (эрэгтэй ба эмэгтэй) хүртэх болно. Хөтөлбөрийн төлөвлөлтийн явцад үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо  ядуурлыг бууруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг харгалзан үзсэн юм.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Governance
Other
Decentralisation
Төрийн санхүүгийн удирдлага (авилгатай тэмцэх үйл ажиллагаа)
Anti-corruption organisations
01.04.2015 - 31.12.2019
шв.франк  8’170’000
Үндэслэл, суурь мэдээлэл

2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-г байгуулж, улсын төсвөөс орон нутгийн төсөвт санхүүжилт олгож эхэлсэн. Ингэснээр нутгийн удирдлага орон нутгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх илүү  эрх мэдэлтэй болсон. Мөн дээрх хуулиар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг сонгохдоо иргэдтэй зөвшилцөхөөр зохицуулсан юм. ОНХС-г ийнхүү бий болгосноор төсвийн төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих чиглэлд чухал алхам хийгдсэн билээ. Өнгөрсөн хугацаанд ихэнх анхаарал төсвийн төвлөрлийг сааруулахад чиглэгдэж, улс төрийн болон захиргааны төвлөрлийг сааруулах шинэтгэл удаашралтай явагдаж ирсэн. Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах шинэтгэлийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу ЗДТСХ–ийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон юм.

Зорилтууд

Төвлөрлийг сааруулах цогц бодлого хэрэгжүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчинг сайжруулснаар орон нутгийн удирдлага эрх мэдэлтэй, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг тогтвортой хүргэдэг болно.  

Зорилтот бүлэг
  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
  • Сангийн яам,
  • салбарын яамд,  
  • орон нутгийн удирдлага,
  • иргэд,
  • иргэний нийгмийн байгууллагууд
Дунд хугацааны үр дүн
  • Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичиг, үүний дотор чиг үүргийг дахин хуваарлах аргачлалыг Засгийн газар батална.
  • Чиг үүргийг дахин хуваарилах аргачлалын дагуу салбар бүрт чиг үүргийг дахин хуваарилж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг холбогдох хууль, тогтоомжид оруулна.
  • Чиг үүргийг дахин хуваарилснаас үүдэн гарах санхүүгийн үр нөлөөллийг тэнцвэржүүлэх хүрээнд төсвийн тэнцвэржүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Иргэдийн оролцоог дэмжих шинэлэг аргуудыг нэвтрүүлснээр орон нутгийн төсвийн үйл явцад нийслэлийн гэр хорооллын иргэдийн оролцоо нэмэгдэнэ.
  • Гэр хорооллын иргэдэд нэн хэрэгцээтэй төрийн үйлчилгээг иргэдийн оролцоотой тодорхойлж, чанар, хүртээмжийг нь сайжруулна.
  • Иргэд болон төрийн албан хаагчдад зориулсан сургалтуудыг урт хугацаанд тогтвортой явуулах байгууллагыг тодорхойлж, чадавхийг нь бэхжүүлнэ.
  • Оролцох эрх  болон энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлэх боломжтойг иргэдэд таниулах кампанит ажил хэрэгжүүлснээр иргэдийн оролцоо нэмэгдэнэ.
  • Иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль, эрх зүйн нэгдсэн тогтолцоог бүрдүүлснээр холбогдох хууль, тогтоомж болон оролцооны механизм улам боловсронгуй болно.
Үр дүн

Хүрэх үр дүн:  

  • Орон нутгийн засаг захиргаадын чиг үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой болгох, захиргааны эрх мэдэл, хөрөнгө нөөцийг тэнцвэртэй хуваарилахад чиглэсэн бодлого, хууль, дүрэм журмыг Засгийн газар боловсруулсан байна.
  • Гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чадавхи дээшилсэн байна.
  • Иргэдийн оролцоо нэмэгдсэнээр төрийн байгууллагуудын тогтоол, шийдвэр иргэдийн хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн байна.  


Өмнөх үе шатны гол үр дүн:  

ЗДТСХ I-ийг   хэрэгжүүлснээр “төвлөрлийг сааруулах асуудал ач холбогдолтой хэвээр” байгааг хөндлөнгийн үнэлгээнд тэмдэглэсэн юм.  Энэ үе шатны гол үр дүнгээс дурдвал:

  • ЗДТСХ I-ийн хүрээнд Монголд төвлөрлийг сааруулах, шууд ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн болон бодлогын чухал баримт бичгүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлсний дотор Хууль тогтоомжийн тухай хуулийг дурдаж болно.
  • Хөтөлбөрт хамрагдсан 39 суманд төрийн болон орон нутгийн төсвөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа  илүү нээлттэй, ил тод, өрсөлдөөнтэй болсон. Ингэснээр, худалдан авах ажиллагааны төсөвт өртөг 10-15 хувиар багассан байна.
  • ЗДТСХ I-ийн хүрээнд оролцоо бүхий ил тод засаглалыг дэмжсэнээр хөтөлбөр хэрэгжсэн 17 суманд олон нийтийн хурал, цуглаанд иргэдийн оролцоо 14 хувиар нэмэгдэж, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг хариуцлага болон холбогдох хууль, тогтоомжийн талаарх  иргэдийн мэдлэг сайжирсан байна.
  • Төрийн олон үйлчилгээг нэг дороос хүргэж буй Нэг цонхны үйлчилгээ (НЦҮ)-ний төвүүдийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас холбогдох журам баталж, НЦҮ-ний бүтэц, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн юм. НЦҮ-нээс үзүүлж байгаа үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж өндөр буюу 80 орчим хувьтай гарсан байна. 


Удирдлага / Хариуцах байгууллага ШХА
Кредит Хөгжлийн хамтын ажиллагаа
Төслийн хамтрагч гэрээт хамтрагч
State Institutions Foreign
  • Central State of SouthEast


хамтрагчид

Хэрэгжүүлэгч болон хамтрагч байгууллагууд

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, салбарын яамд, Нийслэлийн Засаэг даргын Тамгын газар, Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси Интернэйшнал-Монгол, Ардчиллын боловсролын төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд

Түүнчлэн, Азийн сан, LOGIN сүлжээ, Швейцарийн Ардчилал судлалын төв, Фрайбургийн Их сургуулийн Федерализмын хүрээлэн, Люцерний хэрэглээний шинжлэх ухаан, Урлагийн их сургууль зэрэг олон улсын төрийн бус байгууллага, сүлжээ болон эрдэм шинжилгээний байгууллагууд

Бусад төсөлтэй уялдсан байдал

Монгол Улсын төвлөрлийг сааруулах шинэчлэлд хувь нэмэр оруулж буй төслүүд ба хэрэгжүүлэгч байгууллагууд:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах төсөл (НҮБХХ), 2013-2016
  • Эрчим хүчний үр ашиг төсөл (ГОУХАН, 2014-2016)
  • Тогтвортой амьжиргаа төсөл - 3 (Дэлхийн банк), 2015-2018
  • Нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах төсөл (Дэлхийн банк), 2015-2019
Төсөв Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк    8’170’000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк    6’320’558
Төслийн үр шатууд Phase 3 01.01.2020 - 31.12.2022   (Completed)

Phase 2 01.04.2015 - 31.12.2019   (Completed)

Phase 1 01.04.2012 - 31.03.2015   (Completed)