2000 оноос хойш Монгол улсад жендерт суурилсан хүчирхийллийн тоо давтамж улам даамжирсан боловч мэдээллийн дутуу дулимаг байдал, уг үзэгдлийн мөн чанар, цар хүрээнээс шалтгаалж нөхцөл байдлыг үнэн зөвөөр тодорхойж дүгнэхэд хүндрэлтэй байгаа төдийгүй хүчирхийллийг хаацайлах, нуун дарагдуулах хандлага байсаар байна. ШХА-н зүгээс хүчирхийллийг шийдвэрлэх зорилгоор үндэсний хэмжээнд судалгаа явуулахаар төлөвлөж холбогдох төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, зохих үйлчилгээг бий болгож олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Монгол улсад жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлийн нэг болоод байна. 2000 оноос хойш улс төр, нийгэм эдийн засаг өөрчлөгдөж улс оронд тогтворгүй байдал бий болж хуучин ЗХУ-н харьяалалд байсан олон улс орны адил жендерт суурилсан хүчирхийлэл улам даамжирсан. Архидалт, биеэ үнэлэх, хамгаалалтгүй нөхцөл байдлын улмаас уурхайн тосгодод хүчирхийлэл хамгийн нийтлэг тохиолддог бөгөөд хот, хөдөөд ялгаагүй хүчирхийлэл гарсаар байна. Жендерт суурилсан хүчирхийлэл нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын тэгш бус харилцааны шууд үр дагавар юм. ШХА нь Монгол улсын нийгэм болоод төрийн байгууллагуудын хүрээнд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах замаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах урдчилсан нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл

Монгол Улсад Жендерт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл (ГБХ) нь хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлийн нэг болоод байна. ЖСХ-тэй тэмцэх төсөл нь хүчирхийллийн талаарх бодит нотолгоог бий болгох, хүчирхийллийн учир шалтгааны талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, олон нийт болон шийдвэр гаргагчдын мэдлэг мэдээллийг сайжруулах, хүлээн зөвшөөрч үл болох энэхүү үзэгдэлд өртсөн, золиос болсон иргэдийн зүгээс өөрсдийгөө хамгаалах, хариу үзүүлэх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Төслийн үр дүнгийн тогтвортой байдал, залгамж халааг хангах үүднээс Засгийн газрын хэд хэдэн агентлагаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийг зохицуулах, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх үүргийг НҮБ-ийн Хүн амын сан хүлээнэ.
Улс / бүс нутаг | Сэдэв | Хугацаа | Төсөв |
---|---|---|---|
Монгол улс |
Governance Gender
Хууль эрх зүй, шүүхийн шинэчлэл
Sexual & gender-based violence |
01.05.2016
- 31.07.2020 |
шв.франк 4’090’000
|
- ЖСХ/ГБХ-ийн нотолгоо бий болгож бодлогыг сайжруулахад ашиглах
- Холбогдох эрх эдэлж үүрэг хариуцлага хүлээсэн ажилтан, албан байгууллагын ЖСХ/ГБХ-тэй холбоотой асуудлыг шийдвэрлэх мэдлэг чадварыг сайжруулж бэлэн байдлыг нэмэгдүүлэх
- Зорилтот аймаг, дүүрэгт ЖСХ/ГБХ-тэй тэмцэх олон талт чадавхийг бэхжүүлэх
- ЖСХ/ГБХ-ийн тархалт, нөхцөл байдал, учир шалтгаан, хүчирхийлэлд гарахад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар үндэсний хэмжээнд судалгаа явуулж үр дүнг түгээн дэлгэрүүлэх
- ЖСХ/ГБХ-ийн мэдээллийн санг бэхжүүлж холбогдох яам агентлагуудын мэдээлэл солилцоог сайжруулах
- ЖСХ/ГБХ болон холбогдох хор уршиг, үр дагаврын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах
- ЖСХ/ГБХ-тэй тэмцэх хууль эрхзүйн орчныг сайжруулахад үүрэг хариуцлага хүлээсэн холбогдох байгууллага хамт олны дэмжлэгийг нэмэгдүүлэх
- Хохирогчийг хамгаалах, сэтгэл зүйн туслалцаа, дэмжих үйлчилгээг сайжруулах
- ЖСХ/ГБХ-д өртөгсөд, хохирогсдод зориулсан олон талт үйлчилгээний механизмыг бий болгож үр дүнтэй ажиллагааг хангах
- НҮБ-ийн Хүн амын сан
- Үндэсний Статистикийн Газар,
- Цагдаагийн ерөнхий газар,
- Эрүүл мэнд спортын яам,
- Хуульзүйн яам,
- БСШУЯам,
- ЭМШУИС
- Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, Үндэсний хүний эрхийн комисс
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд, орон нутгийн ТББ-ууд (Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монфемнет, Монгол эрчүүдийн холбоо)
- Орон нутгийн засаг захиргаа (Сум/Аймаг/Дүүрэг/Хороо)
- ШХА : Залуучуудыг хөгжүүлэх төсөл, Тогтвортой хөгжлийн боловсрол
- НҮБ-ийн Хүүхдийн сан: Хүүхдийн эрхийг хамгаалах төсөл
- АХБ: Жендерийн тэгш байдлыг хангах төсөл
- ДБ: Эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төсөл
-
ЭЗХАБ-ын Хөгжлийн тусламжийн хороо GOVERNMENT AND CIVIL SOCIETY
GOVERNMENT AND CIVIL SOCIETY
Sub-Sector according to the OECD Developement Assistance Commitiee categorisation Legal and judicial development
15180
Түгээмэ сэдэв Human rights
The project also supports partner organisation improvements
Тусламжийн төсөл Project programme contribution
Төслийн дугаар 7F09457
Үндэслэл, суурь мэдээлэл |
Улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн улмаас Монгол Улсад нийгмийн өөрчлөлт эрчимтэй явагдаж нийгэм соёлын хэм хэмжээ, жендерийн тэгш эрх алдагдаж жендерт суурилсан хүчирхийлэл хэмээх үзэгдэл гарах нөхцөл бүрэлдэн тогтсон. Уул уурхайн огцом өсөлтийн улмаас улс орны эдийн засаг өссөн боловч үр ашиг нь энгийн ард иргэдэд төдийлөн хүрээлгүй байв. Нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал нь хүчирхийлэлд хүргэх, ялангуяа охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх хамгийн том хүчин зүйл болдог гэдгийг олон улсын туршлага нотолж байна. Монгол Улсад 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсан боловч хүчирхийллийг хаацайлан өнгөрөөх, нуун дарагдуулах хандлага байсаар, хүчирхийлэлд өртөгсөд хамгаалалтгүй орхигдож гэр бүлийн болон ЖСХ-тэй тэмцэх арга механизм сул дорой байсаар байна. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад ЖСХ/ГБХ хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдийнэ хэтэрсэн бөгөөд цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Архидан согтуурахаас үүдэлтэй ЖСХ / ГБХ уул уурхайн хот тосгонд хамгийн нийтлэг гарч хот суурин газар, хөдөө орон нутагт ялгаагүй үйлдэгдсээр байна. |
Зорилтууд | Монгол Улсын жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх |
Зорилтот бүлэг |
Монголын нийт ард иргэд (эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд)-д чиглэсэн энэхүү төслийн гол зорилтот бүлэгт ЖСХ / ГБХ-д өртөгсөд, хохирогсод, хүчирхийлэл үйлдэгчид, хүчирхийлэл үйлдэх магадлалтай хүмүүс, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид багтана. |
Дунд хугацааны үр дүн |
|
Үр дүн |
Хүрэх үр дүн: |
Удирдлага / Хариуцах байгууллага |
ШХА |
Кредит |
Хөгжлийн хамтын ажиллагаа |
Төслийн хамтрагч |
гэрээт хамтрагч Нэгдсэн үндэстний байгууллагууд (UNO) хамтрагчид |
Бусад төсөлтэй уялдсан байдал |
|
Төсөв | Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк 4’090’000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк 4’130’857 |
Төслийн үр шатууд |
Phase 2
01.08.2020
- 31.07.2023
(Completed)
Phase 1 01.05.2016 - 31.07.2020 (Completed) |
Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа
Монгол улс хүний эрхийн талаарх олон улсын ихэнх гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон. Тухайлбал Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ийн конвенцид нэгдсэн. 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан хэдий ч хүчирхийллийг хаацайлах, нуун дарагдуулах хандлага бодитой оршсоор байна. Хүчирхийллийн олон хэрэг нууц хэвээр үлдэж хүчирхийлэлд өртсөгсөд хамгаалалтгүй орхигдож энэхүү бусармаг үзэгдэлтэй тэмцэх арга хэрэгсэл ядмаг байсаар байна.
Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хяналт тавихад зайлшгүй шаардлагатай статистикийн мэдээ баримт дутмаг учраас хүчирхийлэлтэй тэмцэх чадвар хязгаарлагдмал байсаар байна. Тийм учраас ШХА-н зүгээс жендерт суурилсан хүчирхийллийн талаар үндэсний хэмжээнд судалгаа явуулахаар төлөвлөж байна. Судалгаа явагдах хооронд холбогдох төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн эрх ашгийг хуулиар хамгаалуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ШХА нь цагдаагийн газар, хуулийн байгууллага, сэтгэл зүйч, эмнэлгийн туслалцаа үйлчилгээний байгууллагатай түншлэх бөгөөд хэвлэл мэдээлэл, сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хүчирхийллийн талаарх ард иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах, хүчирхийлэлд өртөгсөдийн зүгээс бусдаас тусламж дэмжлэг эрэлхийлэх, хүчирхийлэгч этгээдийг хуулийн байгууллагад мэдүүлж зохих ял зэмийг хүртээхэд ятган сэнхрүүлэх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.