Швейцарийн элчин сайдын нэрэмжит шагналд залуу уран бүтээлчийг шалгаруулах уралдаан

Position, 20.12.2017

Монгол Улсыг хавсран суугаа Швейцарийн Холбооны Улсын Элчин сайд нь Монгол Швейцарь хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачиллаа. 

Шагналын гол зорилго нь шалгарсан уран бүтээлчид авъяас чадвараа хөгжүүлэх, дэлхийн урлаг соёлын байгууллага, уран бүтээлчидтэй холбогдох, тэдэнд өөрийн уран бүтээлээ танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжоор хангах явдал юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жилд нэг удаа нэг залуу уран бүтээлчийг шалгаруулж Швейцарийн урлаг соёлын сургуульд 3 сар суралцах эрхийг олгон, суралцах явцдаа тууривсан бүтээлийнх нь каталогийг хэвлүүлэх юм. 

Уран бүтээлчийг сонгох шалгуур:

  1. Уран бүтээлч нь уран зураг, баримал, өрөг, үйлдэл, видео, фото, саунд зэрэг дүрслэх урлагийн аль нэг болон хэд хэдэн чиглэлээр бүтээлээ 3-с доошгүй жил туурвисан байх
  2. Дотоод, гадаадад зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд идэвхитэй оролцсон байх
  3. Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Гадаад оронд суралцах, өөрийн ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
  5. Уран бүтээлч нь 35-аас доош насных байх.

Бүрдүүлэх материал (англи хэл дээр):

  1. Уран бүтээлчийн CV, үүнд: овог нэр, төрсөн он сар өдөр, боловсрол, үзэсгэлэн, уралдаан тэмцээн, хөтөлбөрт оролцсон түүх, гаргасан амжилт, шагнал, холбоо барих утас, имейл зэрэг мэдээллийг заавал оруулсан байна.
  2. Энэхүү шагналт хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн богино эссэ (1-ээс илүүгүй хуудас A4, word format)
  3. Уран бүтээлчийн чадавхийг илтгэсэн 5-10 бүтээлийн фото зураг, мэдээллийн хамт
    a) Сайн чанарын jpg файл байх,
    b) уран бүтээлүүдийг дугаарлаж, уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр, хэмжээ, ашигласан материал, туурвисан жилийг тодорхой бичсэн байна. Жишээ нь: G.Dulguun. Sunflower 2012. 80x120cm. Oil on Canvas 

Эдгээр материалыг 2018 оны 01-р сарын 31-ний дотор info@mcasa-mongolia.com имейл хаягаар ирүүлнэ үү. Дутуу болон зааврын дагуу бэлдээгүй материалыг хүлээн авахгүйг мэдэгдье.

Швейцарь, Монголын шалгаруулах баг 2018 оны 3-р сард шагналын эзнийг тодруулна.

2018 оны хавар шалгарсан уран бүтээлчийн Швейцарь улсад явах бэлтгэлийг нь хангаж 2018 оны 8-р сараас эхлэн Швейцарьт тэтгэлгээр суралцуулна.

Холбоо барих утас: 99051127; 94051127