Швейцарын хөгжлийн агентлагийн даргын мэндчилгээ

Local news, 02.05.2021

Тиймээ, үнэн. Цаг хугацаа үнэхээр хурдан нисэн оддог.  Миний бие энэ үзэсгэлэнтэй Улаанбаатар хотод ирсэн дурсамжаа одоо ч гэсэн тодхон санадаг.  Швейцарын хөгжлийн агентлагийн даргаар ажилласан энэ есөн сар нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Энэ хугацаанд би маш их зүйлийг сурч мэдсэн бөгөөд энэхүү сурах үйл явц нь одоо хэрнээ ч үргэлжилсээр байна. Та бүхэнтэй биечлэн уулзахыг хүссэн боловч, бидний туулж буй тодорхойгүй, хязгаарлагдмал цаг үе үүнийг боломжгүй болгожээ. 

Стефани Бурри (Ph.D)
Стефани Бурри (Ph.D) ©ШХА

Гэвч арвин баялаг, өв уламжлал, соёлын дэвшилтэт хувьслын талаарх ойлголтууд болон Монгол хэлний хичээлүүд минь надад энэ оронд хүндэт зочин мэт мэдрэмжийг төрүүлсэн юм. Өнгөрсөн аравдугаар сард хөдөө орон нутагаар аялж, хэрэгжиж буй төслүүдийн ачаар энэ гайхалтай орны эрч хүчтэй хүмүүсийг шинээр таньж мэдэж байна. Сүүлийн үед Covid-19 цар тахал нь бидний ажлын олон чиглэлийн шинэчлэлтүүдийг та бүхэнд хүргэхэд саад учруулж байна. Гэсэн хэдий ч миний бие энэ жилийн "Onsight Insight" мэдээллийн хуудасны анхны дугаарыг та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.

Эндээс Швейцарын хөгжлийн агентлаг болон Швейцарын Холбооны Улсын хувьд нэн чухал зүйл болох эрх тэгш байдал, бүгдийг хамарсан Монголын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах бодит үр дүнд хүрэх хүчин чармайлтын тусгалыг олж харж болно.

Бидний хүчин чармайлтыг үнэлэх та бүхний үнэлэмж дэмжлэг нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, боловсрол, сайн засаглалтай чиглэлтэй холбоотой билээ. Энэ дугаарт та улс даяар хэрэгжүүлж буй төслүүдийн онцлох мэдээ, бидний амьдралын түүхийг унших боломжтой юм.

Энэ гайхалтай орны хүүхэд залуус, эмэгтэйчүүд болон эрчүүдтэй ярилцаж, санал бодлоо солилцох нь онцгой сайхан завшаан бөгөөд та бүхэн санал сэтгэгдлээ бидэнтэй харамгүй хуваалцаж байгаарай. Ингээд Монголын Засгийн газар болон хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн ололт амжилтын талаар уншихад танд таатай байх болно хэмээн найдаж байна.

Баярлалаа,

Гүнээ хүндэтгэсэн,

Стефани Бурри

Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга