Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалт Монголын мэргэжлийн боловсролыг нэг шат ахиулна
Local news,
25.06.2015
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд (МСҮТ) үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтыг нэвтрүүлснээр оюутнуудад хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай мэдлэг, дадлага ур чадварыг зэрэг эзэмших боломжийг бүрдүүлж байна.
Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтын үр дүнд оюутнууд мэдлэгийг дадлагатай хослуулан суралцана.
© SDC
Чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд дэвшил гаргаж буй энэхүү сургалт нь Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар, Ховд, Говь-Алтай аймгуудад боллоо.
Баянхонгор аймагт болж буй сургалтанд хамрагдсан Галхонгор компаний инженер Батнасан “Манай компани дээр дадлага хийхээр ирсэн оюутнуудтай ажиллах сайхан байлаа. Сургалтаас олон шинэ зүйлийг би сурлаа” гэв.
Төслийн зүгээс дээрх сургалтанд хамруулах сургуулиуд, суралцагчдын тоог нэмэхийг зорьж байгаа. Монголын Ажил олгогчдын эздийн холбооноос энэхүү санаачлагыг сайшааж, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн үйл ажиллагааны журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна.
Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү төслийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
Press release,
07.09.2015
Монгол Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) есдүгээр сарын 3-ны өдөр Малын бруцеллёзын лавлагаа лабораторитой боллоо. Ингэснээр, манай улс малын бруцеллёзыг олон улсын стандартад нийцэхүйд өндөр түвшинд оношлох боломжтой болов.
Нян судлаач эмч Ж. Мөнхгэрэл шинэ тоног төхөөрөмжийг танилцуулж байгаа нь.
© SDC
УМЭАЦТЛ-ийн захирал Х. Ганзориг шинэ лабораторийг нээж хэлсэн үгэндээ, “Бид малын бруцеллёзыг дэлхийн түвшинд оношилж эхэлнэ. Ингэснээр, бид хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар нэг том алхам хийлээ” гэж онцлов.
ШХУ-ын дэмжлэгээр байгуулагдсан энэ лаборатори нийт 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд ажиллах боловсон хүчнийг олон улсын мэргэжилтнүүд сургаж, мэргэшүүлсэн байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслөөс биднийг олон улсын экспертүүдийн мэргэжил арга зүйн сургалтад олонтаа хамруулж, сүүлийн үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмжтэй болоход их дэмжлэг үзүүллээ хэмээн нян судлаач эмч Ж. Мөнхгэрэл хэлэв.
Тэрээр “Бид бруцеллёзыг орчин үеийн арга зүйн дагуу оношилсноор малын бруцеллёзоос эрүүлжүүлэх боломжтой болсон төдийгүй цаашид хүний бруцеллёзийг устгахад чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Энэхүү лавлагаа лаборатори нь Швейцарийн Засгийн Газраас Монгол улсын мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэхэд үзүүлж байгаа техникийн туслалцааны нэг хэсэг юм гэж Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөр хариуцсан захирал Даниел Валенги хэллээ.
Монголын мал эмнэлгийн оношилгооны ур чадварыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны дүнд нийт хүн амын таван хувийг хамарсан байгаа бруцеллёзын тохиолдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж тэрээр онцлон тэмдэглэлээ.
Start of page
Last update 27.11.2017