Монгол ногоо - Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл

Дууссан
Монгол ногоо төсөл хүнсний ногооны салбарын хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулна. © SDC

“Монгол Ногоо” төсөл нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Монголын төмсний салбарт үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд гарсан амжилт дээр тулгуурлан, Монгол орны хүнсний ногооны салбарын хөгжлийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал
Agricultural services & market
Agricultural policy
01.03.2016 - 31.07.2020
шв.франк  5’000’000
Үндэслэл, суурь мэдээлэл

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэний дараа газар тариалангийн салбар уналтанд орсон бөгөөд эргэн сэргэтэлээ нэлээдгүй жилийг зарцуулсан. Тариалалт, хэрэглээ тогтмол нэмэгдэж ирсэн хэдий ч хүнсний ногооны үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй Хятад улсаас импортоор хүнсний ногооныхоо 40%-ийг хангаж байна. Засгийн газрын тэргүүлэх салбар нь уул уурхайн салбар бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг хөгжлийн нөөц хувилбар гэж үзэж байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл, хадгалалт, дахин боловсруулалт, маркетинги болон бодлого зохицуулалт бүхий бүх шатанд шийдвэрлэж болох тулгамдсан асуудлууд байгаа нь нөгөө талаасаа ногоочдын амьжиргааг дээшлүүлэх, дотооддоо тариалсан ногоог хүнсэндээ хэрэглэх нөөц бололцоо байгааг харуулж байна.

Зорилтууд

Хүнсний ногооны таримлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, агуулах, зоорь, дахин боловсруулах, маркетингийн нөхцлийг сайжруулах болон хууль эрх зүйн таатай нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлснээр хөдөө орон нутгийн өрхүүдийн амьжиргаа сайжирч, эдийн засгийн хөгжилд ч тодорхой хувь нэмэр оруулна.

Мөн “Монгол Ногоо” төслийн хүрээнд хот ба хот орчмын амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг хашаандаа ногоо тариалахад нь болон хүнсэндээ ногоо хэрэглэж заншихад нь дэмжлэг үзүүлэх замаар ядуурлыг бууруулахад үйл ажиллгаагаа чиглүүлнэ.

Зорилтот бүлэг
  • Нийт тариаланч өрхүүд (63’000), Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хэрэглэгчид (ойролцоогоор 100’000 өрх)
  • Тариалангийн төв бүсийн сонгогдсон 24 сумын 7’000 ногоочин (30%-аас доошгүй нь 1га талбайтай байна)
  • Увс аймгийн 2 сумын 100 орчим хүнсний ногооны үр үйлдвэрлэгчид
  • Улаанбаатар хотын 3 дүүрэг, Дархан Эрдэнэт хотын 3’000 өрх (40%-аас доошгүй нь амьжиргааны доод түвшингээс доош амьдралтай)
  • Жэндэр: 20%-оос доошгүй нь өрх толгойлсон эмэгтэй
Дунд хугацааны үр дүн
  • Сайн чанарын үр, сорт, дэвшилтэт технологи, нөү-хауг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна.
  • Хүнсний ногооны зах зээлийн таатай орчин бүрдэж, тогтворжсноор ногоочдын буюу ялангуяа бага хэмжээний талбайтай ногоочид болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өрхийн орлого нэмэгдсэн байна.
  • Хот болон хот орчмын эмзэг бүлгийн өрхийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээ өрхийн хүнсний ногооны тариалалтаар нэмэгдсэн байна.
  • Хүнсний ногооны салбарын бодлого/хууль эрх зүйн орчин сайжирсан байна.
Үр дүн

Хүрэх үр дүн:  

  • Орон нутагт хүнсний ногооны сайн чанарын баталгаатай үр олдоцтой болсон байна
  • Хүнсний ногоо үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтэрсэн байна
  • Тариаланчдын  мэдлэг дээшилсэн байна
  • Маркетингийн (тариаланчдын бүлэг/хоршооллууд) нэгдмэл үйл ажиллагааны суурь тавигдана
  • Маркетингийн сувгууд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтанд орно
  • Зах зээлийн оролцогч талууд зах зээлийн мэдээллийг авах боломжтой болсон байна
  • Хүнсний ногоо боловсруулах санаачлагуудыг дэмжсэн байна
  • Хот болон хот орчмын эмзэг, бүлгийн  (ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд) өрхүүдийн хүнсний ногоо тариалалт нэмэгдсэн байна
  • Хот болон хот орчмын бүсэд хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлнэ
  • Эмзэг бүлгийн өрхүүд сургалтанд хамрагдаж мэдлэг мэдээлэлээр хангагдсан байна
  • Ургамал хамгааллын цогц менежмент, пестицид, органик газар тариалангийн хуулийн бодлогыг боловсруулна
  • Төрийн холбогдох  мэргэжилтэнүүд ургамал хамгаалалын цогц менежмент болон органик газар  тариалангийн талаарх мэдлэг чадвартай болсон байна
  • Ургамал хамгааллын цогц менежмент, пестицид, органик газар тариалангийн зохицуулалтыг туршин, хэрэгжүүлж, баримтжуулсан байна


Өмнөх үе шатны гол үр дүн:  

Төслийн өмнөх үе шатад гарсан үр дүн, амжилтууд:
Монгол Төмс хөтөлбөрийн төгсгөлийн үе шатын үйл ажиллагааны хүрээнд хүнсний ногооны салбарт сорт сорилт, үр үйлдвэрлэл, зоорины нөхцөл сайжруулах, дахин боловсруулах техник, технологи нэвтрүүлэх, үрийн дэлгүүр байгуулахад нийт 690’000 швейцарь франкийн дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр тодорхой үр дүнгүүд гарсан ч энэ нь салбарын хэмжээнд томоохон үр нөлөө үзүүлэхүйц даацтай өөрчлөлт бий болгоогүй байна. Тиймээс энэхүү төсөл нь ШХА-аас 10 жилийн хугацаанд төмсний салбарт үзүүлсэн дэмжлэгийн хүрээнд өндөр ургацтай төмсний шинэ сортуудыг туршин нэвтрүүлэх, эрүүл үр үйлдвэрлэлийн системийг бий болгосноор ургац нэмэгдэж, тариаланчид мэдлэгээ дээшлүүлэх, тариаланчдын орон нутгийн ТББ байгуулагдан бэхжиж, төмсний импорт буурч, хэрэглээ 3 дахин нэмэгдсэн мэтчилэн гарсан ололт, амжилтуудад тулгуурлан төлөвлөгдөж боловсруулагдсан болно.


Удирдлага / Хариуцах байгууллага ШХА
Кредит Хөгжлийн хамтын ажиллагаа
Төслийн хамтрагч гэрээт хамтрагч
Нэгдсэн үндэстний байгууллагууд (UNO)
  • Food and Agricultural Organisation


хамтрагчид
  • Судалгааны байгууллагууд: Ургамал Хамгааллын Хүрээлэн (УХХ), Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн (УГТХ)
  • Донор байгууллагууд/Олон Улсын ТББ-ууд: АХБ, КОЙКА, IFAD, AДРА, Дэлхийн Зөн, GERES, Caritas
Бусад төсөлтэй уялдсан байдал

Бусад холбогдох байгууллагууд:

  • Хотын засаглалыг бэхжүүлэх төсөл, Улаанбаатар хотын захиргаа (ШХА)
  • Мэргэжлийн боловсрол, сургалт төсөл II үе шат (ШХА)
  • Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) төсөл, сонгогдсон дүүргүүдийн гэр хороололын сургуулиуд (ШХА)
  • ЕХ/ДХХААБ ажлын байрыг дэмжих төсөл (SECiM)
Төсөв Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк    5’000’000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк    4’499’204
Төслийн үр шатууд Phase 2 01.08.2020 - 31.10.2023   (Completed)

Phase 1 01.03.2016 - 31.07.2020   (Completed)