Тогтвортой амьжиргаа төслийн 3-р үе шат

Projet terminé

Тогтвортой Амьжиргаа-3 Төсөл (ТАТ-3)-ийн зорилго нь Монголын хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэвшүүлэх, чадавх бэхжүүлэх замаар орон нутгийн засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгоход оршино. Ингэхдээ Засгийн газрын төвлөрлийг сааруулах шинэчлэлийн үйл явцын гол цөм болох Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжинэ. ТАТ-3 нь Монгол улсын нийт 330 сумдад шаардлагатай чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа явуулах бөгөөд сайн гүйцэтгэлийг урамшуулах зорилгоор сумдад гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгож байна. ТАТ-3 нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулснаар Монголын нийт хүн амын 40% нь ашгийг хүртэнэ.

Pays/région Thème Période Budget
Mongolie
Governance
Décentralisation
Gestion des finances publiques
Organisations contre la corruption
01.09.2012 - 31.12.2021
CHF  12’940’000
Contexte Өнгөрсөн гаруй 20 жилийн хугацаанд Монгол улс тогтвортой, нээлттэй бөгөөд ардчилсан улс бий болох томоохон алхмуудыг хийсэн. Үүний зэрэгцээ хагас нүүдэлчин мал аж ахуйд тулгуурласан төвлөрсөн удирдлагатай эдийн засгаас дэлхийн түвшний уул уурхайн салбараас хамаарсан зах зээлд чиглэсэн эдийн засаг уруу шилжих томоохон өөрчлөлт явагдсан. Гэхдээ ядуурлыг бууруулах тэр дундаа хөдөө нутгийн ядуурлыг бууруулахад энэхүү эдийн засгийн томоохон үр ашгийг тэгш хуваарилах шаардлагатай байдаг. Төвлөрлийг сааруулах нь эдийн засгийн өсөлт, төрөлжүүлэлт болон шударга бөгөөд тогтвортой хөгжилд нэн чухал болохыг улс орнуудын засгийн газар болон оролцогч талууд харж байна. Төвлөрлийг сааруулах нь мөн иргэд сайн чанартай үйлчилгээ, дэд бүтэц болон харилцаа холбооны таатай нөхцлүүдийг илүү сайн хүртэхэд дэмжлэг үзүүлдэг.
Objectifs Монголын хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд засаглал болон олон нийтийн оролцоог сайжруулахад оршино.
Groupes cibles ТА-3 төслийн үндсэн ашиг хүртэгч нар нь монголын нийт хөдөөний иргэд, түүн дотроо их тооны ядуу өрхүүд, малчид, үндэстний цөөнх бүлгүүд (голчлон Казах) болон хувиараа ашигт малтмал олборлогчид. ТА-3 төслийн ашиг хүртэгч нар нь монголын нийт хүн амын 40%-ийг бүрдүүлж байна. Орон нутгийн төрийн албан хаагчид мөн ашиг хүртэнэ: аймгийн түвшний ТА төслийн зөвлөлийн гишүүдийн 25% нь эмэгтэйчүүд, сумын ТА төслийн зөвлөлийн гишүүдийн 39% нь аймагт, дүүргийн ТА төслийн зөвлөлийн 52% нь Улаанбаатар хотод байна.
Effets à moyen terme
  • Иргэд орон нутгийн хөгжлийн сонголтуудаа орон нутгийн засаг захиргаанд ил тодоор илэрхийлэх, дамжуулах боломжтой шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах бодитой бөгөөд тогтвортой нөхцлийг бий болгохыг дэмжих
  • Сургалт хийх (болон Бүрэлдэхүүн 2-ын хүрээнд гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох) замаар засаг захиргааны талаас бүтээлч хариу үйлдэл хийдэг болох нөхцлийг бүрдүүлэх.
  • Засаг захиргааны үр дүнтэй, үр ашигтай, ил тод, хариуцлагатай бөгөөд хууль ёсны санхүүгийн удирдлага, төлөвлөлт, худалдан авалт болон удирдлагын мэдээллийн системын (УМС) чадваруудыг системчлэх.
  • Орон нутгийн хөгжлийн санаачлагад олон нийтийн хяналт тавих байдлыг системчлэх, сумын иргэдийн хурлын хяналтын үүргийг бэхжүүлэх (нийгмийн эгэх хариуцлага).
Résultats

Principaux résultats antérieurs:  

ТА төслийн гол үр дүн нь олон нийтийн санаачлагатай сангийн ашиглалтын үнэ цэнийг харуулсан бөгөөд эцсийн дүндээ нэгдсэн төсвийн хуулийг нэвтрүүлэхэд хүргэсэн юм. Шинээр хуульчлагдсан ОНХС нь ТА-2 төслийн хүрээнд туршилтаар хэрэгжүүлсэн ‘Олон Нийтийн Хөгжлийн Сангууд’ дээр тулгуурлан боловсруулсан.

ТА-3 төслийн хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан урамшууллын зорилго нь ТА-2 төслөөс хуримтлуулсан туршлага болон олон улсын туршлага дээр тулгуурласан. Олон Нийтийн Хөгжлийн Сангуудаар дамжуулан голчлон эрүүл мэнд болон боловсролын 6,000 гаран төслүүдийг санхүүжүүлсэн бөгөөд хэрэгжүүлснээр Монгол улсад шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чухал ач холбогдолтой ойлголтыг олж авсан.

ТА-2 төслийн хүрээнд иргэдийн сэтгэл ханамжийн түвшин байсан. 2011 оны байдлаар иргэдийн 80%-аас дээш хувь нь Олон Нийтийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон хэрэгжүүлсэн арга замуудад сэтгэл хангалуун байсан.

Түүнчлэн жил ирэх тусам ТА-2 төслийн үйл ажиллагаанд оролцогч өрхүүдийн тоо нэмэгдэж байсан ба нэгдсэн төсвийн хуулийн хэрэгжилтэд шаардлагатай иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүд хаалгыг нээж өгсөн. 


Direction/office fédéral responsable DDC
Crédit Coopération au développement
Partenaire de projet Partenaire contractuel
Institution financière internationale (IFI)
Institution universitaire et de recherche suisse
  • Autres instituts suisses universitairs ou de recherche
  • ШХА-ийн тухайн улс дахь салбар
  • Banque Mondiale - Banque internationale pour la reconstruction et le développement


Budget Phase en cours Budget de la Suisse CHF    12’940’000 Budget suisse déjà attribué CHF    5’583’311
Phases du projet

Phase 1 01.09.2012 - 31.12.2021   (Completed)