Швейцар Улс 2018-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ стратегиа танилцууллаа


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Press releases, 25.01.2018

2018 оны 1 дүгээр сар 25-ны өдөр Швейцарын хөгжлийн агентлаг ирэх дөрвөн жил Монгол Улсад хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны сратегийг танилцууллаа. Үүнд жилд 12-13 сая шв.франк буюу нийтдээ 51,5 сая шв.франк (130 орчим тэрбум төгрөг) зарцуулахаар төлөвлөөд байна.

mongolia-country-strategy
Швейцар Улс Монгол Улсын хөгжлийг тууштай дэмжин нийт монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. © ШХА

“Швейцар Улс Монгол Улсын хөгжлийг тууштай дэмжин нийт монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Бид энэхүү шинэ стратегийн хүрээнд өнөөг хүртэл хүрсэн үр дүнгээ бататгаж, сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй анхаарах болно. Бид хамтдаа ихийг бүтээх боломжтой. Иймд бид Монголын талын түншүүдийнхээ тууштай хамтын ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлийн төлөөх хүсэл эрмэлзэлд илүү ихээр найдах болно” гэж Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриелла Спирли хэллээ.

Өнгөрсөн 15 жилийн хамтын ажиллагааны үр дүндээ тулгуурлан Швейцарын хөгжлийн агентлаг нь иргэн бүрт хүртээмжтэй, эрх тэгш, ногоон, хөгжингүй нийгмийг байгуулахад Монгол Улсын иргэд, байгууллагын чадавхыг бэхжүүлэхийг зорьж ажиллана. Өмнөх стратегийн хүрээнд тусгайлан сонгосон доорх гурван гол салбарт хүрсэн үр дүн, хэрэгжүүлсэн сайн туршлагаа энэ стратегийн хүрээнд бататган, түгээн дэлгэрүүлэхэд илүү анхаарна.

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хөдөөгийн эмзэг бүлгийн малчид, хот орчмын жижиг тариалан эрхлэгчийын амьжиргааг дээшлүүлэхийг зорино. Ингэхдээ Швейцарын хөгжлийн агентлаг нь уур амьсгалын өөрчлөлт болоод даац нь хэтэрснээс улам бүр доройтож буй бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх,  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах болон малын гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлнэ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багш нарын болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх замаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Засаглалыг сайжруулах чиглэлээр төвлөрлийг сааруулах, ардчиллыг бэхжүүлэх Монгол Улсын Засгийн газрын зорилтыг дэмжиж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг, хариуцлагатай засгийн газар болон орон нутгийн удирдлага, мөн чадавх бүхий иргэний нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Ингэхдээ, Швейцарын хөгжлийн агентлаг нь хамтрагч байгууллагуудынхаа чадавхыг бэхжүүлэх үйл явцыг институцжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд Швейцарын сайн туршлагаас хуваалцах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр бодлогын дэмжлэг үзүүлэхэд голлон анхаарна.

Нэмэлт мэдээлэл:

Имэйл: ulaanbaatar@eda.admin.ch
Утас: 976-11-331422