Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Энэтхэг, Монгол хоорондын мэдлэг солилцох сургалтын аялал үр дүнтэй боллоо


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Local news, 20.08.2018

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл (ХЗСТ) хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг төлөвлөн хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой билээ.Төслийн баг энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэг улсын Керала мужид айлчилсан юм.

НЗДТГ болон Керала мужийн нутгийн захиргааны хүрээлэнгийн албан хаагчид
НЗДТГ болон Керала мужийн нутгийн захиргааны хүрээлэнгийн албан хаагчид ©Азийн сан/ШХА

Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд ХЗСТ-ийн баг, ШХА, нийслэлийн Засаг даргын Тамгын Газар (НЗДТГ)-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн болон хүний нөөцийн албан хаагчид багтсан. Энэтхэгийн Керала мужийн нутгийн захиргааны хүрээлэн нь ЛОГИН ТББ-ын гишүүний хувьд НЗДТГ-ын албан хаагч нартай өөрсдийн туршлага, алдаа оноо, сургамжаа хуваалцсан. Оролцогчид төрийн албан хаагчдыг сургах, сургалтын төв байгуулах болон нутгийн захиргааны байгууллагын чадавxыг дээшлүүлэх талаар онцлон мэдээлэл өгсөн юм.

Энэхүү томилолт нь олон давхар зорилготой байлаа. КИЛА-гийн эрхэм зорилго, ерөнхий бүтцийг ойлгох мөн КИЛА-гийн сургалтын хүрээний системтэй танилцаж, суралцах нь томилолтын зорилгын нэг байлаа. Тэр дундаа сургалтын модуль боловсруулах, сургагч багш нарыг мэргэшүүлэх үйл явц болон олж мэдсэн үр дүн, сайн туршлагыг НЗДТГ-ын сургалтын хүрээг боловсруулахад хэрэглэх нь гол зорилого байлаа.

Керала мужийн  төвлөрлийг сааруулах ардчилсан үйл явцын талаар аяллын төлөөлөгчид тодорхой ойлголтыг олж авсан. Үүний зэрэгцээ орон нутгийн институтүүдэд ажиллаж, сургалтын практик аргачлалууд болон төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх арга хэрэгсэл, механизм, процессын талаар суралцсан нь чухал үр дүн байлаа.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: “Сургалтын аялал маш сайн зохион байгуулалттай боллоо. КИЛА институтын сургалтуудаа хэрхэн институтчилэх болон сургалтын агуулгаа практик аргачлал ашиглан боловсруулдаг туршлагатай танилцаж олон зүйл мэдэж авсан. КИЛА-гийн хүчин чадал, чадавх гүн сэтгэгдэл төрүүллээ. Эндээс суралцсан олон зүйлийг, жишээлбэл сургалттай зэрэгцэн хийдэг үнэлгээг өөрсдийн сургалтын системдээ оруулна” гэдгээ илэрxийлсэн.

Монголын төлөөлөгчдийг Энэтхэгт айлчлахаас өмнө КИЛА-гийн хамт олон бэрхшээл, бий болгосон  хүчин чадал, сайн талуудын талаар эргэцүүлэн бодож, дүгнэлт хийх, дотооддоо санал солилцох уулзалтыг xэд xэдэн удаа зохион байгуулсан. Эдгээр оролдлого хүчин чармайлтууд аяллын туршид илт харагдаж байсан юм. Энэ нь НЗДТГ-ын сургалтын хүрээг боловсруулах хүрээнд мэдэгдэхүйц, бодит санал,  хувь нэмэр оруулсан.

Энэтхэг дэх томилолтын дараа ХЗСТ нь НЗДТГ-ыг оролцогч талуудад зориулан гурван төрлийн сургалтын бодлогын бичиг баримтыг боловсруулахад нь дэмжин ажиллаж байна. Энэхүү баримт бичиг нь хороо, дүүрэг, хэлтсүүдийг оролцуулсан хотын захиргааны гурван түвшний засаг захиргааны нэгжүүдэд зориулан дунд болон урт хугацааны чадавхыг бэхжүүлэх стратегийг тодорхой тусгаж өгнө. Сургалтын дүнд бий болсон мэргэжлийн стандартад үндэслэн төрийн үйлчилгээ сайжирна. ХЗСТ-ийн сургалт нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадавх бэхжүүлэх системийг бий болгоход хувь нэмрээ оруулах юм.

ЛОГИН ТББ-ынхан энэ оны есдүгээр сард Монгол Улсад айлчлана.  Энэ нь Керала мужид хийсэн Монголын төлөөлөгчдийн аяллын үргэлжлэл бөгөөд НЗДТГ-ын сургалтын хүрээний бичиг баримтыг боловсруулахад нэмэлт санал, өгөгдлүүдийг оруулах юм. Сургалтын хүрээний бичиг баримтыг нийслэлийн хэмжээнд хууль тогтоох эрх хэрэгжүүлдэг дээд институт болох нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Хэрэв хурлаар баталж, санхүүжилт авахаар болсон тохиолдолд НЗДТГ-ын дэргэдэх Сургалтын төвд түшиглэсэн хотын захиргааны сургалтын систем бий болгох томоохон, түүхэнд тэмдэглэгдэх амжилтуудын нэг болно. Системтэй, шат шатны бодлого, сургалтын xөтөлбөрийг боловсруулах нь Улаанбаатар хотын төрийн албан хаагчдыг илүү дэвшилтэт, мерит зарчимд суурилсан албан тушаалд дэвшүүлэх  механизмыг бий болгоход хувь нэмрээ оруулна.