Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл (II үе шат)

Projet terminé
Ховд аймаг дахь Политехникийн коллежийн оюутнууд дадлага хийж байгаа нь. © ШХА

Төслийн хоёр дахь үе шат нь өнгөрсөн хугацаанд мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх богино хугацааны сургалт болон ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэх явцад гарсан ололт амжилтыг бэхжүүлнэ. Мөн эрэлт хэрэгцээ өндөр байгаа ажил мэргэжлийн чиглэлээр ур чадвар олгох урт хугацааны сургалтыг явуулахад мэргэжлийн боловсролын сургуулиудын хүчин чадлыг сайжруулна.  Баруун бүсийн зургаан аймаг, Улаанбаатар, Дархан, Өмнөговь, Чойрт хэрэгжих энэхүү төсөл нь 180’000 гаруй залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Pays/région Thème Période Budget
Mongolie
Formation professionelle
nothemedefined
Formation professionnelle
01.03.2016 - 28.02.2019
CHF  5’370’000
Contexte

Монгол улсын эдийн засгийн хөгжил нь эрдэс баялгийн салбар болон дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнээс ихээхэн хамаардаг. 

Тус улсын эдийн засаг 2014-2015 онд зогсонги байдалтай байсан хэдий ч мэргэшсэн ажилчдын эрэлт хэрэгцээ ялангуяа техникийн салбаруудад өндөр хэвээр байна.

Гэвч Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд (МСҮT) нь мэргэжлийн боловсрол сургалтын үйлчилгээг хүссэн аж үйлдвэрүүдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Үүний нэг шалтгаан нь мэргэжлийн ур чадвар олгох, ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг систем нь хоцрогдсон, өнөө үед тохиромжгүй байгаатай холбоотой.

Ихэнхи МСҮТ-ийн  ажилтанууд болон хувийн сургуулийн багш нар оюутнуудад шаардлагатай дадлага, ур чадварыг өгөх чадваргүй бөгөөд тэдний техникийн мэдлэг, чадвар нь зохих төвшнөөс доогуур байна. 

Мөн оюутнууд, ерөнхий болосвролын сургууль төгсөгчид, ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиглүүлэг зөвлөгөө өгөх үйлчилгээ олдохгүй ховор байх бөгөөд өнөөг хүртэл Монголд ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг албан ёсны сургалтын хөтөлбөр байдаггүй аж.

Objectifs

Хот, хөдөө орон нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Төслийн дэмжлэгтэйгээр тэд мэргэжлийн шинэ ур чадваруудыг эзэмшсэнээр хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлэх, улмаар нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой болно гэж үзэж байна.

Groupes cibles

Ажилд орох болон хувиараа хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадвар эзэмшээгүй хөдөө орон нутгийн эрэгтэй, эмэгтэйчүүд рүү нэн тэргүүнд анхаарлаа хандуулна. Энэхүү эхний зорилтот бүлэгт "төөрөлдсөн үе" гэж нэрлэгдэх 25 – 40 буюу түүнээс дээш насны иргэд багтах бөгөөд тэдний ихэнхи нь малгүй болсон эсвэл цөөн тооны малтай ядуу малчид аж. Тэд голдуу ядуурлын ирмэгт тулсан, эсвэл хэдийнэ ядууралд өртсөн бөгөөд Монголын нийгмийн хөгжлөөс гадна үлдсэн эмзэг бүлгийн иргэд .

Дараагийн зорилтот бүлэгт төслийн зорилтот бүс нутагт амьдарч буй МСҮТ-ийн болон өөр бусад боловсролын төвүүд (тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиуд) -ийн эрэгтэй, эмэгтэй оюутан, сурагчид орох юм. Тэд ажил мэргэжлийн баримжаа, зөвлөгөө өгөх үйлчилгээг авч төслийн үр шимийг нь хүртэх юм.

Зорилтот бүлгийн гурав дах хэсэгт 11 МБСТ-үүдийн багш, сургагч нар, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь болон гэрээт сургагч багш нар, мөн тухайн сонгосон ажил мэргэжлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд орно. Нийтдээ, 180,000 гаруй хүнд хүрч ажиллахыг зорьж байгаа бөгөөд тэдгээрийн 70,000 нь нэн ядуу эмзэг бүлгийн иргэд байх юм.

Effets à moyen terme

Монголын залуучууд болон насанд хүрэгсэд эрдэс баялгийн салбар, тэр дундаа эрэл хайгуулын болон баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй ажлын орон тоог нөхнө.

Үр дүн 1: Мэргэжлийн боловрол сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтууд нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд тулгуурласан байна;

Үр дүн 2: Ажил мэргэжлийн баримжаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ сайжирсан байна.

Résultats

Principaux résultats attendus:  

  • МБСТ-үүдийн багш, сургагч, компаниудын дотоодын болон гэрээт сургагч багш нарын мэдлэг чадвар зах зээлийн хэрэгцээг даган улам сайжирсан байна.
  • Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг мэдэрсэн ур чадварыг хөгжүүлэх богино хугацааны сургалтуудыг сонгогдсон МСҮТ-үүдэд чанарын өндөр түвшинд зохион явуулсан байна.
  • Бодлогын зөвлөх үйлчилгээ болон тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд, мэргэжлийн боловсрол сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг туршиж явуулах хугацаанд олсон туршлага сургамжуудыг Хөдөлмөрийн яаманд танилцуулсан байна.
  • Сонгогдсон МСҮТ-үүдийн ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд болон хамтран ажиллагч түншүүдийн чадавхи бэхжиж, урт болон богино хугацааны сургалтуудын үеэр ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх чадвартай болсон байна.
  • Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэжил, зэрэг олгох сургалтыг их дээд сургуулиудад нээхэд шаардагдах хууль эрх зүйн, зохион байгуулалтын болон боловсон хүчний шалгуур шаардлагуудыг тогтоосон байна.  


Principaux résultats antérieurs:  

Ажил мэргэжлийн баримжаа, зөвлөгөө олгох мэргэжлийн ур чадвар, чанарыг сайжруулсны үр дүнд МСҮТ-үүд болон орон нутгийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагууд залуус болон насанд хүрэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх чадвартай боллоо. Үйлчилгээ хүртсэн иргэдийн 75 хувь нь (үүнээс 54 хувь нь эмэгтэйчүүд) энэхүү зөвлөгөөний үр дүнд ажил хайх, сонгох талаар илүү мэдээлэлтэй болсноор зөв шийдвэр гаргахад нь тус болсон гэж үзсэн байна. Барилга, засвар механикийн зарим чиглэлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулсны үр дүнд богино хугацааны сургалтад хамрагдагсдын 62 хувь (үүнээс 42 хувь нь эмэгтэйчүүд байв) ажилтай болсон байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүд хувийн хэвшилтэй илүү нягт хамтран ажиллах болсноор сургалтууд нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд илүү нийцсэн, уялдаатай боллоо. Өнөөг хүртэл МСҮТ болон компаниудын хоорондын хамтын ажиллагааны 24 гэрээ байгуулахад зуучлан оролцлоо.


Direction/office fédéral responsable DDC
Crédit Coopération au développement
Partenaire de projet Partenaire contractuel
Secteur privé
  • Secteur privé étranger Nord


Autres partenaires

Ministry of Labour as lead executing partner, Ministry of Education and Science, National Centre for Employment Service, Research and Information, private sector representatives’ umbrella organisations such as MONEF, Association of Career Counsellors, Association of TVET Schools, and other local organisations.

Coordination avec d'autres projets et acteurs
  • ШХА-ийн санхүүжилттэй хэрэгжиж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
  • ШХА-аас хамтран санхүүжүүлж НҮБХАС-гаас хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөр
  • ГОУХАН-ээс хэрэгжүүлж, ШХА-аас хамтран санхүүжүүлж буй Эрчим хүчний үр ашиг төсөл
  • ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үзүүлэх дэмжлэг төсөл
  • АХБ-ын зээлээр хэрэгжиж буй Хөдөлмөрийн ур чадвар төсөл
  • Герман, Монголын Нөөц, Технологийн институт

 

Budget Phase en cours Budget de la Suisse CHF    5’370’000 Budget suisse déjà attribué CHF    5’434’100
Phases du projet

Phase 2 01.03.2016 - 28.02.2019   (Completed)