Монголын иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх төсөл

Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих нь

Гэвч Монголын ИНБ-ууд олон нийтийн иргэний боловсрол болон идэвх оролцоо сул, засгийн газрын ил тод, нээлттэй байдал дутмаг, мөн дотоод ардчилал, удирдлага, засаглал, санхүүгийн ил тод байдал учир дутагдалтай зэрэг олон бэрхшээлүүдтэй тулгарч байна.



ИНБ-ууд нь Монгол улсад сайн засаглалыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг тул тэднийг гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг нь илүү өндөр түвшинд хамгаалах чадавхийг дээшлүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг нь Дэлхийн банктай хамтран ИНБ-уудад дэмжлэг үзүүлж байна.



Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх төсөл нь дараах гурван гол үр дүнд хүрэхээр зорьж ажиллана. Үүнд:



Нийгмийн хариуцлага

Төслийн гол зорилго нь ТББ-уудыг хөгжлийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зэргээр хүчирхэгжүүлэхэд оршино. Төслөөс санаачлан хэрэгжүүлэх олон төрлийн сургалт, мэдлэг мэдээллээ хуваалцах олон боломжуудаар дамжуулан ТББ-ууд нь засгийн газар болон шийдвэр гаргагчдад илүү хяналт тавих нийгмийн хариуцлагын хэрэгслүүдийг ашиглах, суралцах юм. Уул уурхайн салбарын тэсрэлт хийгээд уг салбараас ирэх мөнгөний урсгал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд ашиг орлогын тэгш хуваарилалт зэрэгт хяналт тавьж, хариуцлага хүлээлгэхэд иргэний нийгмийн байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэх шаардлагатай. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийг Дэлхийн банк хариуцах болно.



ТББ-уудын үр нөлөө

Төслийн энэ хэсэг нь ил тод байдал, удирдлага болон хариуцлага хүлээх чадварыг нь дээшлүүлэхийн тулд ТББ-уудын дотоод удирдлага болон чадавхийг сайжруулахад чиглэгдэнэ.  Энэхүү төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрүүд төдийгүй тэдгээрийг заах сургагч багш болон тухайн салбарын мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлнэ. Үүний сацуу Монголын ТББ-уудад зориулан цахим хуудсанд суурилсан мэдээллийн төв болон мэтгэлцээний индэр байгуулагдах юм. Эдгээр үйл ажиллагааны хэрэгжилтийг Швейцарийн хөгжлийн агентлагаас Монголын Хөгжлийн судалгааны төвд хариуцуулсан болно.



Бичил санхүүжилт

Орон нутгийн ТББ-уудыг тухайн орон нутгийнхаа хөгжлийн санаачлагад идэвхтэй оролцох оролцоог хангахын тулд оновчтой шинэ санаачлага бүхий хөгжлийн бичил төслүүдийг дэмжихэд зориулсан санхүүжилтийг Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран олгох болно. 



Монголын иргэний нийгтийн байгууллагуудын өнөөгийн байдал

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 6000 гаруй ТББ бүртгэгдсэний 20 орчим хувь нь гишүүдийнхээ төлөө үйлчилдэг байгуулагууд юм. Гэсэн хэдий ч иргэний нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүдийн тооцоогоор эдгээр ТББ-уудын ердөө 10 хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн энэ салбарт энгийн ажилтнаас удирдлагын түвшинд хүртэл эмэгтэйчүүд зонхилон ажиллаж байна. Иргэний нийгмийн ихэнх байгууллагуудын гол үйл ажиллагаа нийслэл Улаанбаатарт төвлөрдөг. Харин орон нутгийн ТББ-уудын хувьд чадавх сул, хөгжлөөр хоцрогдмол бөгөөд малчид, жирийн иргэд болон үндэстний цөөнх болох ястан угсаатныг төлөөлөх байгууллагууд цөөн байна.

Холбогдох хэвлэл, мэдээ, линк

16.12.2013

Чадварлаг боловсон хүчин ТББ-уудын хөгжлийн түлхүүр

дэлгэрэнгүй

Хайлт:

Мэдээ

Хайлт:

Мэдээ