Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцоо

Энэ хүрээнд Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны үндсэн чиглэлээр Швейцарийн Засгийн газар үр нөлөөтэй, үр ашигтай, тэгш, шударга орон нутгийн засаглалыг хөгжүүлэх, иргэдийн сэтгэлд нийцсэн, бодит төлөөлөл бүхий ИНБ-уудыг хөхиүлэн дэмжих зорилготой ажиллана.  Үүнд дараах хүлээгдэж буй үр дүнд хүрэхийг зорьж байна.

  • Орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа, хариуцлагатай байдал сайжирсан байна
  • Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи, нийгмийн хариуцлага дээшилсэн байна
  • Орон нутгийн засаг захиргаа ба иргэдийн эрх мэдлийг дээшлүүлэх нь эрх тэгш нийгмийн хөгжлийн нэг хөшүүрэг болдог. Удирдлага сайтай, бодит төлөөлөлтэй ИНБ-ууд олон нийтийн хяналт хийх эрхэм зорилгоо сайн биелүүлж чадна.

ШХА-ын Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр (ЗДТСХ) нь орон нутгийн захиргааны шинэтгэлийн хэд хэдэн чухал асуудлаар дэмжлэг үзүүлнэ. Тус хөтөлбөр нь төвлөрлийг сааруулах шинэтгэлийг төсөв санхүү, улс төр, захиргааны олон чухал талаас нь авч үзэж, зохих дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  1. Төсөв санхүү: Хамтын оролцоот төлөвлөлт ба төсөвлөлт, орон нутгийн худалдан авах ажиллагааг бэхжүүлэх;
  2. Улс төр: Иргэний оролцоот туршилтын төсөл, нийгмийн хариуцлагын хэрэгслүүд;
  3. Захиргаа: ШХА-ийн “Нэг цонхны үйлчилгээ” төслийн туршлагад тулгуурлан төрийн захиргааны үйлчилгээг шинэлэг арга замаар иргэдэд хүргэхэд гарц олох асуудлыг авч үзнэ. Цаашилбал бүхий л үйл ажиллагаагаа зорилтот бодлогын дэмжлэг, судалгааны ажилд тулгуурлаж явуулна.

ЗДТСХ-ийн үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн стратегийн түнш байгууллагатай хамтарч ажиллах замаар орон нутгийн засаглалын шинэтгэлд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлнэ. ШХА нь Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төсөл (ТАТ)-ийн III үе шатыг хамтран санхүүжүүлснээр Монгол Улсын төсвийн шинэ хуульд тусгасан төсвийн төвлөрлийг сааруулах шинэтгэлийн үр нөлөөтэй хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх төсөлд хувь нэмэр оруулснаар орон нутгийн хурлууд төлөөллийн болон хяналтын үүргээ биелүүлж, орон нутгийн үйлчилгээг үр нөлөөтэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох боломж олгох юм. Түүнчлэн энэ төслөөс эмэгтэй улс төрчдийн чадавхийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд, нийгмийн бусад эмзэг бүлгийн дуу хоолойг нэмэгдүүлнэ.

Иргэний нийгмийн хөгжилд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх замаар Монголын иргэний нийгмийн байгууллагуудын алдаа дутагдлыг шийдвэрлэхэд тусална. Удирдлага, зохион байгуулалт сайтай ИНБ-ууд нь гишүүдийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх, иргэд үндсэн эрхээ эдлэх, дуу хоолойгоо илэрхийлэхийг дэмжих чадвар сайтай байж, төрийн албан тушаалтнууд, сонгуульт төлөөлөгчидтэй хариуцлага тооцож чаддаг.

Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны чиглэлээр дараах төслүүдийг ШХА хэрэгжүүлж байна. Үүнд:

Нэмэлт мэдээлэл

Монгол улс дахь Жендерийн эрх тэгш байдал

(Нөхцөл байдлын товч үнэлгээ, Баримт бичгийн судалгаа)

Судалгааны тайланг татаж авах