Иргэдийн дуу хоолой болсон төлөөлөгч эмэгтэй
Зуунмод, Төв аймаг -- Д. Бэрцэцэг багшийн сургуулиа дүүргэснээс хойш төрөлх Зуунмод хотдоо боловсролын салбарт 30 гаруй жил ажиллажээ. “Би Зуунмод хотынхоо ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ирсэн” гэж тэрбээр дурсан өгүүлэв. Өдгөө Зуунмод хот 4600 гаруй өрхийн нийт 16 мянга гаруй хүн амтай.
1990-ээд оноос эхэлсэн ардчилсан хувьсгалын үед Д. Бэрцэцэг улс төрд татагдан орсон. Сонгуулийн сурталчилгааны менежерээс эхлэн орон нутгийн сонгуульд хоёр ч удаа нэр дэвшсэний эцэст тэрбээр 2012 онд анх Сумын иргэдийн тэргүүлэгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.
Сонгогдсоныхоо дараахан тэрбээр ИТХ-ын бүх төлөөлөгчдийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр НҮБ болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн Үндэсний сургалтад хамрагдав. Уг сургалтаар шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн менежмент, төлөөлөгчийн ёс зүй, ногоон хөгжил, хүний эрх, жендер зэрэг олон талын мэдлэг мэдээлэлтэй болжээ.
Мөн төслөөс үндэсний хэмжээнд зохион байгуулсан Эмэгтэй манлайлагчдын сургалтанд хамрагджээ. “Зуунмод сумын ИТХ-д сонгогдсон 14 эмэгтэй төлөөлөгчдийн нэг болохоор энэ сургалт надад маш олон талаар нөлөөлсөн” гэж Бэрцэцэг онцоллоо.
Уг сургалтаар Иргэдийн хурлын бүх эмэгтэй төлөөлөгчдийг манлайлал, эрх мэдлийн хүч, хүний эрх зэрэг чиглэлээр сургаж, чадавхжуулж байна.
Ийм сургалтуудаар эмэгтэй төлөөлөгчдийг дэмжсээр байгаасай гэж хүсч байна гэж Бэрцэцэг хэлэв. “Эмэгтэйчүүд болон гэр бүл, нийгмийн гол тулгуур багана. Удирдлагын түвшинд эмэгтэйчүүд олноороо гарч ирэх тусам эв нэгдэл, үр бүтээл нэмэгдэж, зөрчил хохирол бага байх болно” гэлээ.
Бэрцэцэгийн хувьд хариуцлагатай удирдагч байна гэдэг нь орон нутгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн дуу хоолой болж, илүү сайхан ирээдүйг байгуулна хэмээн үзэж байна.
Филипп Лонг