Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

Дууссан
2006 оноос хойш ШХА нь Зориг Сантай хамтран орлого багатай өрхийн 700 гаруй оюутнуудад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг олгоод байна. © ШХА

Монгол улсын Засгийн газрын ядуурлыг бууруулах нэг гол стратеги бол дээд боловсрол эзэмших боломж олгох явдал юм.  Боловсрол эзэмшсэн хүмүүс аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбаруудад ажиллах боломжтой бөгөөд Монгол улсын ДНБ-ий 50 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг аж.  Гэвч олон малчид амь зуух төдийд, түүнээс ч доогуур төвшинд амьдардаг тул ихэнхи малаа зарж ядуу тарчиг амьдрахаас нааш их дээд сургуулийн төлбөр төлөх чадваргүй аж.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Боловсрол
дээд боловсрол
20.10.2014 - 31.05.2018
шв.франк  200’000
Үндэслэл, суурь мэдээлэл

Их дээд сургуульд сурч буй орлого багатай айл өрхийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох Зориг Сангийн санаачлага нь малчин болон өмнө нь малчин байсан айл өрхүүдийн амьжиргааг сайжруулж бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах Швейцарийн Хамтын ажиллагааны стратегитай нягт уялдаж байгаа юм.

Тиймээс ядуу айл өрхийн чадварлаг хүүхдүүдэд тулгарч буй энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс ШХА нь Зориг Сантай хамтран "Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр" хөтөлбөрийг хэрэгжүүлж, жил бүр 150 орчим оюутнуудад нийт сургалтынх нь төлбөрийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгож байна.

Хөтөлбөрт хамрагдаж, үр шимийг нь хүртэж буй оюутнууд нийгэмд тустай бичил төслийг хамтдаа боловсруулан хэрэгжүүлэх болзолтой бөгөөд ингэснээрээ төсөл хэрэгжүүлж, багаар хамтарч ажиллаж сурах юм.  Төгсөх курсын бүх оюутнууд сургуулиа амжилттай дүүргэж, ажлын байртай болох боломжтой болсон юм.

Зорилтууд

Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь хот болон хөдөөгийн эмзэг ядуу бүлгийн ухаалаг залуучуудад их дээд боловсрол эзэмших боломж олгох юм.

Зорилтот бүлэг

Орлого багатай айлын их дээд сургуулийн оюутнууд 

Дунд хугацааны үр дүн

Үр дүн 1: Сурах чадвартай 200 эрэгтэй, эмэгтэй оюутнууд эрэлт хэрэгцээ өндөр ажил мэргэжлээр дээд боловсрол эзэмших сургалтын тэтгэлэгт хамрагдаж ажил эрхлэх боломжоо нэмэгдүүлсэн байна.  

Үр дүн 2: Орон нутгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсоноороо оюутнууд хот болон хөдөө орон нутгийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна.

Үр дүн

Хүрсэн үр дүн:  

  • Өнгөрсөн найман жил орлого багатай өрхийн нийт 800 гаруй оюутнууд их дээд сургуулийн сургалтын тэтгэлэг хүртсэн
  • 2014 оны судалгаагаар тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын 90 гаруй хувь сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна.


Удирдлага / Хариуцах байгууллага ШХА
Кредит Хөгжлийн хамтын ажиллагаа
Төслийн хамтрагч гэрээт хамтрагч
International or foreign NGO


хамтрагчид

Зориг сан 

Төсөв Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк    200’000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк    154’579
Төслийн үр шатууд

Phase 3 20.10.2014 - 31.05.2018   (Completed)