Хэвлэл
Засаглалыг дэмжих, Төвлөрлийг сааруулах (ЗДТС) хөтөлбөрийн II үе шат (PDF, 2 Pages, 966.8 kB) - Төслийн товчоон
ЗДТС хөтөлбөрийн II үе шатны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд:
Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь үе шат (ЗДТСХ II)-ны хүрээнд эрх мэдэлтэй, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг тогтвортой хүргэдэг орон нутгийн удирдлагыг дэмжих замаар Монгол Улсад төвлөрлийг сааруулах шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Ингэхдээ Монголын талаас төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдний оролцоог бэхжүүлэх асуудалд анхаарч байна. ЗДТСХ II-ийн үр шимийг үндэсний хэмжээнд орон нутгийн удирдлага болон иргэд (эрэгтэй ба эмэгтэй) хүртэх болно. Хөтөлбөрийн төлөвлөлтийн явцад үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо ядуурлыг бууруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг харгалзан үзсэн юм.
Улс / бүс нутаг | Сэдэв | Хугацаа | Төсөв |
---|---|---|---|
Монгол улс |
Governance Other
Decentralisation
Төрийн санхүүгийн удирдлага (авилгатай тэмцэх үйл ажиллагаа) Anti-corruption organisations |
01.04.2015
- 31.12.2019 |
шв.франк 8’170’000
|
Үндэслэл, суурь мэдээлэл |
2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-г байгуулж, улсын төсвөөс орон нутгийн төсөвт санхүүжилт олгож эхэлсэн. Ингэснээр нутгийн удирдлага орон нутгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх илүү эрх мэдэлтэй болсон. Мөн дээрх хуулиар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг сонгохдоо иргэдтэй зөвшилцөхөөр зохицуулсан юм. ОНХС-г ийнхүү бий болгосноор төсвийн төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих чиглэлд чухал алхам хийгдсэн билээ. Өнгөрсөн хугацаанд ихэнх анхаарал төсвийн төвлөрлийг сааруулахад чиглэгдэж, улс төрийн болон захиргааны төвлөрлийг сааруулах шинэтгэл удаашралтай явагдаж ирсэн. Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах шинэтгэлийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу ЗДТСХ–ийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон юм. |
Зорилтууд |
Төвлөрлийг сааруулах цогц бодлого хэрэгжүүлж, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчинг сайжруулснаар орон нутгийн удирдлага эрх мэдэлтэй, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг тогтвортой хүргэдэг болно. |
Зорилтот бүлэг |
|
Дунд хугацааны үр дүн |
|
Үр дүн |
Хүрэх үр дүн:
Өмнөх үе шатны гол үр дүн: ЗДТСХ I-ийг хэрэгжүүлснээр “төвлөрлийг сааруулах асуудал ач холбогдолтой хэвээр” байгааг хөндлөнгийн үнэлгээнд тэмдэглэсэн юм. Энэ үе шатны гол үр дүнгээс дурдвал:
|
Удирдлага / Хариуцах байгууллага |
ШХА |
Кредит |
Хөгжлийн хамтын ажиллагаа |
Төслийн хамтрагч |
гэрээт хамтрагч
хамтрагчид Хэрэгжүүлэгч болон хамтрагч байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, салбарын яамд, Нийслэлийн Засаэг даргын Тамгын газар, Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси Интернэйшнал-Монгол, Ардчиллын боловсролын төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд Түүнчлэн, Азийн сан, LOGIN сүлжээ, Швейцарийн Ардчилал судлалын төв, Фрайбургийн Их сургуулийн Федерализмын хүрээлэн, Люцерний хэрэглээний шинжлэх ухаан, Урлагийн их сургууль зэрэг олон улсын төрийн бус байгууллага, сүлжээ болон эрдэм шинжилгээний байгууллагууд |
Бусад төсөлтэй уялдсан байдал |
Монгол Улсын төвлөрлийг сааруулах шинэчлэлд хувь нэмэр оруулж буй төслүүд ба хэрэгжүүлэгч байгууллагууд:
|
Төсөв | Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк 8’170’000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк 6’320’558 |
Төслийн үр шатууд |
Phase 3
01.01.2020
- 31.12.2022
(Completed)
Phase 2 01.04.2015 - 31.12.2019 (Completed) Phase 1 01.04.2012 - 31.03.2015 (Completed) |
ЭЗХАБ-ын Хөгжлийн тусламжийн хороо |
GOVERNMENT AND CIVIL SOCIETY ADMINISTRATIVE COSTS OF DONORS GOVERNMENT AND CIVIL SOCIETY GOVERNMENT AND CIVIL SOCIETY |
Sub-Sector according to the OECD Developement Assistance Commitiee categorisation |
Decentralisation and support to subnational government (incl. accountability)
91010
Public finance management
Anti-corruption organisations and institutions
|
Төслийн дугаар |
7F08183 |
Засаглалыг дэмжих, Төвлөрлийг сааруулах (ЗДТС) хөтөлбөрийн II үе шат (PDF, 2 Pages, 966.8 kB) - Төслийн товчоон
ЗДТС хөтөлбөрийн II үе шатны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд: