Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл


Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх нийгмийн ажилтнуудын хүрэлцээ хангалтгүй байна. © ШХА ©

Монгол улсад Жендерт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл (ГБХ) нь хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлийн нэг болоод байна.  ЖСХ-тэй тэмцэх төсөл нь хүчирхийллийн талаарх бодит нотолгоог бий болгох, хүчирхийллийн учир шалтгааны талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, олон нийт болон шийдвэр гаргагчдын мэдлэг мэдээллийг сайжруулах, хүлээн зөвшөөрч үл болох энэхүү үзэгдэлд өртсөн, золиос болсон иргэдийн зүгээс өөрсдийгөө хамгаалах, хариу үзүүлэх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна.  Төслийн үр дүнгийн тогтвортой байдал, залгамж халааг хангах үүднээс Засгийн газрын хэд хэдэн агентлагаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийг зохицуулах, техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх үүргийг НҮБ-ийн Хүн амын сан  хүлээнэ.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Governance
Human rights
Хууль эрх зүй, шүүхийн шинэчлэл
Хүний эрх (Эмэгтэйчүүдийн эрх)-ийг хамгаалах
01.05.2016 - 30.04.2020
шв.франк 4'090'000

2000 оноос хойш Монгол улсад жендерт суурилсан хүчирхийллийн тоо давтамж улам даамжирсан боловч мэдээллийн дутуу дулимаг байдал, уг үзэгдлийн мөн чанар, цар хүрээнээс шалтгаалж нөхцөл байдлыг үнэн зөвөөр тодорхойж дүгнэхэд хүндрэлтэй байгаа төдийгүй хүчирхийллийг хаацайлах, нуун дарагдуулах хандлага байсаар байна. ШХА-н зүгээс хүчирхийллийг шийдвэрлэх зорилгоор үндэсний хэмжээнд судалгаа явуулахаар төлөвлөж холбогдох төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, зохих үйлчилгээг бий болгож олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхийг зорьж байна. 
Монгол улсад жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлийн нэг болоод байна. 2000 оноос хойш улс төр, нийгэм эдийн засаг өөрчлөгдөж улс оронд тогтворгүй байдал бий болж хуучин ЗХУ-н харьяалалд байсан олон улс орны адил жендерт суурилсан хүчирхийлэл улам даамжирсан. Архидалт, биеэ үнэлэх, хамгаалалтгүй нөхцөл байдлын улмаас уурхайн тосгодод хүчирхийлэл хамгийн нийтлэг тохиолддог бөгөөд хот, хөдөөд ялгаагүй хүчирхийлэл гарсаар байна. Жендерт суурилсан хүчирхийлэл нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын тэгш бус харилцааны шууд үр дагавар юм.  ШХА нь Монгол улсын нийгэм болоод төрийн байгууллагуудын хүрээнд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах замаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах урдчилсан нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байна.

Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа

Монгол улс хүний эрхийн талаарх олон улсын ихэнх гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон. Тухайлбал Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ийн конвенцид нэгдсэн.  2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан хэдий ч хүчирхийллийг хаацайлах, нуун дарагдуулах хандлага бодитой оршсоор байна.  Хүчирхийллийн олон хэрэг нууц хэвээр үлдэж хүчирхийлэлд өртсөгсөд хамгаалалтгүй орхигдож энэхүү бусармаг үзэгдэлтэй тэмцэх арга хэрэгсэл ядмаг байсаар байна.

Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хяналт тавихад зайлшгүй шаардлагатай статистикийн мэдээ баримт дутмаг учраас хүчирхийлэлтэй тэмцэх чадвар хязгаарлагдмал байсаар байна. Тийм учраас ШХА-н зүгээс жендерт суурилсан хүчирхийллийн талаар үндэсний хэмжээнд судалгаа явуулахаар төлөвлөж байна.  Судалгаа явагдах хооронд холбогдох төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн эрх ашгийг хуулиар хамгаалуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ШХА нь цагдаагийн газар, хуулийн байгууллага, сэтгэл зүйч, эмнэлгийн туслалцаа үйлчилгээний байгууллагатай түншлэх бөгөөд хэвлэл мэдээлэл, сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хүчирхийллийн талаарх ард иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулах, хүчирхийлэлд өртөгсөдийн зүгээс бусдаас тусламж дэмжлэг эрэлхийлэх, хүчирхийлэгч этгээдийг хуулийн байгууллагад мэдүүлж зохих ял зэмийг хүртээхэд ятган сэнхрүүлэх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.