Бэлчээр – Монголын “ногоон алт”

Дууссан
Бэлчээрийн зохистой ашиглалт, зөв менежментийг нэвтрүүлснээр бэлчээрийн доройтлоос сэргийлэх боломжтой. © SDC DEZA

Монгол улсын 140,000 гаруй малчин өрх бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Гэвч, тэдний хувьд бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн гарц муудсан нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд, “ногоон алт” болсон бэлчээр нутгаа үр хойчдоо хадгалан үлдээхийн тулд малчдыг бэлчээрийн нөөцөө хамтран үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, малчдыг чадавхжуулах нь “Ногоон алт” төслийн гол зорилго юм.  Тус төсөл нь бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ малчдын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал
Other
nothemedefined
Agricultural development
Agricultural services & market
Agricultural research
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг дэмжих
01.01.2013 - 31.12.2016
шв.франк  10’580’000

Монгол улсад хэрэгжиж байгаа “Ногоон алт” төслийн үндсэн зорилго нь малчдын бэлчээрийн хамтын менежментийг сайжруулахад чиглэж байна.  Монгол улсын нийт газар нутгийн 1/5-ыг орон нутгийн эдийн засгийн гол тулгуур болсон бэлчээрийн газар эзэлдэг хэдий ч энэхүү бэлчээр нутгийн ихэнх хэсэг нь доройтолд өртөөд байна. Уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн элэгдэл, доройтолд нөлөө үзүүлж байгаа хэдий ч бэлчээрийн даац хэтрэлт үүний гол шалтгаан нь болоод байна.

Монгол улс 1990 оноос эхлэн ардчилсан системд шилжсэн үеэс төрийн өмчийн бэлчээрийг нийтээрээ ашиглах болсон. 2015 онд малын тоо хамгийн их буюу 56 сая толгойд хүрч, 170,000 малчин өрх амьжиргааны эх үүсвэрээ мал аж ахуйгаас залгуулж байна. Энэхүү малын тооны хэт өсөлт нь хөрсний элэгдэл, доройтол үүсгэх нэг шалтгаан  болж байна.

Бие даасан малчдын байгууллага

Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) гэдэг нь дөрвөн улирлын бэлчээрээ хамтдаа ашиглаж ирсэн, хөрш зэргэлдээ нутагладаг, бэлчээрээ зохистой ашиглах зорилгоор нэгдсэнээр хамтын зохион байгуулалтанд орсон малчин өрхүүдийн сайн дурын нэгдэл юм. Ногоон алт төслөөс санаачилсан энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1,500 БАХ-д нэгдсэн 53,000 гаруй малчид төвийн болон баруун бүсийн долоон аймагт орон нутгийн засаг захиргаатай хамтран боловсруулсан бэлчээр ашиглалтын гэрээ, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөрт нэгдээд байна.

Сайн дурын үндсэн дээр нэгдмэл зорилгын төлөө нэгдсэн малчдын байгууллага болох БАХ нь үр дүнтэй, бодитой бэлчээрийн менежментийн төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх боломжтойг батлан харуулсан. 2014 оны эцсийн байдлаар 113 БАХ 3.4 сая га бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Мөн түүнчлэн 5,000 га бэлчээрийг хашиж хамгаалан, ургацыг нь нэмэгдүүлж малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлсэн байна.

100,000 малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг дэмжиж байна

Төслийн зүгээс малчдыг орон нутгийн засаг захиргаатайгаа бэлчээрийн менежментийн журмыг хэлэлцэн баталж хэрэгжүүлэх чадавхи бий болгох чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.  Энэхүү бие даан үйл ажиллагаа явуулж буй БАХ-үүдийг орон нутгийн засаг захиргаа нь дэмжиж бэлчээрийн менежмент хийх эрх олгож, зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.

БАХ-үүд дундын сан байгуулж, шинээр худаг гаргах, хадлангийн талбай хаших, усжуулах, малчдыг сургах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор гишүүн малчиддаа дундын сангаасаа зээл олгодог. 

Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах нь малчдын хувьд тогтвортой орлого бий болгох хамгийн чухал суурь үндэс юм. Иймээс төсөл нь баруун аймгуудын 140,000 гаруй нүүдэлч малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулж байна. Төслийн өмнөө тавьсан зорилтуудын нэг нь малчдын бэлтгэсэн сарлагийн хөөвөр, торомны ноос зэрэг чанар сайтай онцгой бүтээгдэхүүний зах зээлийн боломжуудад тулгуурлан малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.