Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл:

Ж. Энхчимэг: Би өөрийн гэсэн барилгын компанитай болно

gender-lens
Ж. Энхчимэг Улаанбаатарын Барилгын коллежид сурдаг. © Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл GIZ

Ж. Энхчимэг эрчүүдийн гэсэн тодотголтой мэргэжлийн салбарт хүйсийн талаарх тогтсон уламжлалт ойлголтыг өөрчилж чадлаа.

Тэрээр ээжийнхээ мэргэжлийг өвлөх зорилгоор өрөг угсрагчийн мэргэжлийг сонгон суралцаж үндэсний болон олон улсын түвшинд өндөр амжилтуудыг гаргасан.

Ж. Энхчимэг Бразили улсын Сан Пауло хотод болсон “Дэлхийн ур чадвар” мэргэжлийн ур чадварын олон улсын уралдаанд өрөг угсралтын төрлөөр орсон монголын анхны эмэгтэй болж түүхэнд нэрээ үлдээлээ.

Тэрээр, 2015 онд “Монгол ур чадвар“ тэмцээнд түрүүлж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд орох эрхийг авсан. Монгол ур чадвар тэмцээнд гурван удаа оролцохдоо 2013 онд 3-р байр, 2014 онд 2-р байрыг тэрээр тус тус эзэлж байжээ.

“Миний ээж өрөг угсрагч мэргэжилтэй. Энэ мэргэжлийг хүүхэд байхаасаа л би сайн мэддэг. Барилгыг хэрхэн барьдаг нь надад маш гайхалтай байдаг. Би ирээдүйд өөрийн гэсэн барилгын компаниа байгуулахыг мөрөөдөж байна”  хэмээн Ж. Энхчимэг хэллээ.

“Мэргэжлийн мэдлэгээс гадна хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр бол түүний амжилтын нууц юм” гэж багш нь Ж. Энхчимэгийн  ур чадварыг тодорхойлдог юм.

Б. Золбаатар 

  

gender-lens
Монгол ур чадвар 2013 тэмцээнд Ж. Энхчимэг з-р байр эзэлснээс хойш жил бүр амжилтаа ахиулж байв. © Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл GIZ
gender-lens
Ж. Энхчимэг Дэлхийн ур чадвар тэмцээнд өрөг угсралтын төрлөөр оролцсон анхны монгол эмэгтэй болж түүхэнд нэрээ үлдээлээ. © Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл GIZ