Federal Councillor Ignazio Cassis visit to Mongolia 5-6 April 2018
-
ШХУ-ын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Улаанбаатар хотын нэгэн цэцэрлэгт зочилж, агаарын бохирдол, шилжилт хөдөлгөөн зэрэг нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. © ШХА
-
ШХА-ын дэмжлэгээр нийслэлийн захын 2 дүүргийн 28 цэцэрлэг сургуулийн дулааны алдагдлыг бууруулах засвар хийнэ. Ингэснээр хүүхдүүд тав тухтай орчинд суралцахаас гадна эрчим хүчний хэмнэлт бий болгоно. © ШХА
-
Ноён Кассис Төв аймгийн Сүмбэр сумын малчин Намгарынд зочилж, малчдын амьдрал ахуйтай танилцлаа. © FDFA
-
Ноён Кассис бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхийг зорьж буй ШХА-ийн Ногоон алт төслийн үр дүнтэй танилцав. © FDFA
-
Ногоон алт төслийн хүрээнд сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг самнах технологийг малчдад зааснаар үндэсний үйлдвэрүүдэд чанартай түүхий эд нийлүүлж, орлогоо өсгөж байна. © FDFA
-
Швейцарын төлөөлөгчид малчдын хамт © FDFA
-
Ноён Кассис Улаанбаатар хотын Барилгын политехникийн коллежэд зочлов. ШХА-аас Монголын мэргэжлийн боловсрол сургалтыг сайжруулж, залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. © FDFA
-
Барилгын коллежэд зочлохдоо Ноён Кассис хөдөлмөрийн зах зээл дэх бэрхшээлүүдтэй танилцав. ШХА-ийн төслүүд нь хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахыг зорьж ажиллаж байна. © FDFA
-
Ноён Кассис Сэлэнгийн Мандал сум дахь Алт боловсруулах цехэд зочлов. Мөнгөн усгүйгээр хүдэр баяжуулах технологийг анх ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслөөс нэвтрүүлсэн юм. © ШХА
-
Сэлэнгэ аймгийн Мандал суманд ноён Кассис бичил уурхайг албажуулсаны үр дүнг хүртэж, аюулгүй орчинд ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлж буй бичил уурхайчидтай уулзлаа. © FDFA
-
Ноён Кассис Гандантэгчилэн хийдэд зочилж, Монголын түүх, соёлтой танилцав. © FDFA
-
Ноён Кассис Гандантэгчилэн хийдийн өмнө хэлмэрч, хөтчийн хамт... © ШХА