"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөл
Орон нутгийн үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй, хариуцлагатайгаар хүргэхийн тулд бүх шатны хурлуудын төлөөллийн болон хяналтын үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд төслийн гол үр дүн оршино. Чадавхийг бэхжүүлэх зорилгын хүрээнд ойролцоогоор 7000 хурлын төлөөлөгчдийг төвлөрлийг сааруулах шинэчлэл хийхэд тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх чиглэлээр сургана. Үүнд: 1) оролцооны аргаар орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, төсөв боловсруулах; 2) орон нутгийн хариуцлага, нөөцийн менежментийг сайжруулах; ба 3) төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах.
Paese/Regione | Tema | Periodo | Budget |
---|---|---|---|
Mongolia |
Governance Stato di diritto - democrazia - diritti dell'uomo
Decentralizzazione
|
01.01.2013
- 31.12.2016 |
CHF 2’850’000
|
- Орон нутгийн бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал (хурал)
- Аймаг, сум/дүүргийн иргэд (эрэгтэй болон эмэгтэй)
- Аймгийн засаг захиргаа
- Эмэгтэй төлөөлөгчид
- Эмзэг иргэд (эрэгтэй болон эмэгтэй)
- Төрийн захиргааны төв байгууллагууд, агентлагууд
- Programma di sviluppo delle Nazioni Unite
-
Settore in base alle categorie del Comitato di Aiuto allo sviluppo (DAC) dell'OCSE GOVERNO E SOCIETÀ CIVILE
Sotto-Settore in base alle categorie del Comitato di Aiuto allo sviluppo (DAC) dell'OCSE Decentralizzazione / governance locale / democratizzazione (obbligo di responsabilità incluso)
Temi trasversali Il progetto contempla la parità di genere come tema trasversale.
Il progetto contempla la democratizzazione, il buongoverno e i diritti dell'uomo come temi trasversali.
Il progetto sostiene in via prioritaria miglioramenti nell'organizzazione partner
Tipo di sostegno Aiuto pubblico allo sviluppo (APS)
Forma di collaborazione Cooperazione bilaterale
Tipo di finanziamento Dono
Tipo di aiuto Contributo generale
Aiuto vincolato/non vincolato Aiuto non vincolato
Numero del progetto 7F08608
Contesto |
Монгол Улс 1990 оноос ардчилалд шилжих нийгэм, эдийн засаг, улстөрийн маш их ач холбогдол бүхий өөрчлөлтийг хийж ирсэн билээ. Уг өөрчлөлт нь өргөн цар хүрээтэйгээс гадна агуулгын хувьд гүнзгий байсан юм. Төвлөрлийг сааруулах шинэчлэлийн бодлогын хүрээнд Засгийн газраас шинэхэн бүрэлдэн тогтож буй ардчиллыг бүхжүүлэхийг зорьж байна. Энэхүү шинэчлэлийн нэгэн томоохон арга хэмжээ бол шинээр батлагдсан Төсвийн тухай хууль бөгөөд уг хуулиар Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар дамжуулан орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн. Гэвч бусад хөгжиж байгаа эсвэл шилжилтийн шатандаа байгаа олон орнуудын нэгэн адил Монгол улс бодлогын шинэчлэл хийхэд томоохон сорилтуудтай тулгарч байна. Байгалийн нөөцийн олборлолт урьд өмнө байгаагүйгээр огцом өссөний улмаас хөгжиж байгаа эдийн засгийн орчинд төсөв, санхүүгийн хяналт хийх чадавхи, туршлагыг бүх шатанд бэхжүүлэх шаардлага урган гарч байна. Тухайлбал, орон нутагт нэлээдгүй хөрөнгө нөөцийг иргэдийн эрх ашгийн төлөө мэдэж зарцуулах эрх мэдэлтэй болсон нөхцөлд нутгийн өөрөө удирдах байгууллага (хурал)-ын төлөөллийн, бодлого боловсруулж, шийдвэр гаргах, төсөв батлах сонгуульт үүрэг, хариуцлагаа биелүүлэх чадавхийг бэхжүүлэх нь юу юунаас илүү чухлаар тавигдаж байна. Иргэд чанартай төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй байдлаар хүртэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага чухал ардчилсан институц болох юм. |
Obiettivi |
Монголд төвлөрлийг сааруулах бодлого боловсронгуй болж, нутгийн удирдлагын үйлчилгээ сайжирсан байх |
Gruppi target |
|
Effetti a medio termine |
Үр дүнтэй, хүртээмжтэй, хариуцлагатай орон нутгийн засаглалыг хөхиүлэн дэмжихийн тулд бүх шатны хурлууд төлөөллийн, бодлого боловсруулж, шийдвэр гаргах, төсөв батлах сонгуульт үүрэг, хариуцлагаа биелүүлэх чадавхи, арга хэрэгслүүдийг эзэмшсэн болно. |
Risultati |
Risultati fasi precedenti: 2007-2011 онд хэрэгжүүлсэн Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөрөөр дамжуулан НҮБХХ нь санхүүгийн шинэчлэлийг туршихад чухал үүрэг гүйцэтгэсэн: улсын төсвөөс орон нутгийн төсөвт дахин хөрөнгө хуваарилах механизм бүрдсэн бөгөөд уг хөрөнгийг хэрхэн зарцуулах шийдвэрээ орон нутаг иргэдийн оролцоотойгоор бие даан гаргах эрх мэдэлтэй болсон. Шинэ Төсвийн тухай хууль (ТТХ) батлагдснаар Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар дамжуулан улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх боломж бүрдэж улмаар энэхүү хандлага улам бэхжсэн. |
Direzione/Ufficio responsabile |
DSC |
Credito |
Cooperazione allo sviluppo |
Partner del progetto |
Partner contrattuale Organizzazione delle Nazioni Unite (ONU) Altri partner Хэрэгжүүлэгч түнш байгууллага |
Coordinamento con altri progetti e attori |
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр |
Budget | Fase in corso Budget Svizzera CHF 2’850’000 Budget svizzero attualmente già speso CHF 2’851’799 |