Жендэрийн тэгш байдал

ШХА-ийн хувьд жендэрийн тэгш байдлыг бүхий л төсөл, хөтөлбөрийг хамарсан нийтлэг сэдэв болгон системтэйгээр хөхиүлэн дэмжиж байна.  Үнэн хэрэгтээ, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг бууруулах явдал нь аливаа хөгжлийн нэг зорилго төдийгүй хөгжил явагдах урьдач нөхцөл мөн.

ШХА-ийн оролцоо дэлхий даяар (англи хэлээр) 

Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлаг: Жендэрийн булан

Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлаг нь хөгжлийн болон ядуурлыг бууруулах нэг үндэс бол жендэрийн тэгш байдал гэж үздэг. Бид бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, тэдгээрийн үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангахыг эрмэлздэг. Энэ хэсэгт бид ШХА-ийн хөтөлбөрийн үндсэн чиглэл бүрт хийгдсэн жендэрийн тэгш байдлын жишээг хуваалцаж байна. Төслүүд маань жендэрийн тэгш байдалд хэрхэн хувь нэмрээ оруулж байгааг харуулах үүднээс төсөлд хамрагдсан хүмүүсийн бодит түүхээс энд танилцуулж байна. Зарим төсөл энэ санааг дүрслэн харуулах видео бүтээсэн байгаа.  Мөн манай төслүүд үйл ажиллагааны орчин нөхцлөө тодруулах үүднээс жендэрийн дүн шинжилгээ системтэй хийж холбогдох асуудлуудыг нарийвчлан тодорхойлсон бөгөөд эдгээр дүн шинжилгээ нь төсөл хэрэгжүүлэх явцад хэрэглэх стратеги, сургамжуудыг тогтооход туслаж байна. Түүнчлэн бид эрэгтэйчүүдийн давамгайлал, нийгэмд тогтсон хэв маягийг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулах замаар Монголын нийгэм, соёлд жендэрийн тэгш байдлын үзэл санааг төлөвшүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулж байна.

Онцлох төсөл

Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл

Жендэрт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгааныг тогтоож, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хууль сахиулах, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс авах арга хэмжээг сайжруулах замаар хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий ШХА, НҮБХАС-ийн хамтарсан төсөл

Дэлгэрэнгүй 

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр

Монголын малчин өрхүүдийн жендэрийн тэгш байдлын шинжилгээ

ШХА-ийн Ногоон алт төсөл Монголын улсын онцөг булан бүрт амьдарч байгаа 301 малчин өрхийн дунд нүүдэлчин малчдын жендэрийн шинжилгээ хийсэн байна. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн үйл ажиллагаа, шийдвэр гаргах эрх мэдэл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, гэр бүлд хүүхдүүдийн гүйцэтгэх үүрэг зэргийг судалжээ.

Тайланг татаж авах (англи хэл дээр) (PDF, 88 Pages, 2.3 MB, Англи хэлний)

Эгэл амьдралын баатар - Ногоон алт төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалангийн бүтээсэн дижитал түүх

Үзэх

Ногоон алт төсөл: Малчдын тэргүүн туршлагыг хотноос хотонд дэлгэрүүлэхэд мэдээлийн технологийг ашигласан нь

Ховд аймгийн Цэцэг сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Б. Удвалын түүх 

Дижитал түүх үзэх

Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцоо

Монгол Улс дахь Жендэрийн тэгш байдал
(Нөхцөл байдлын товч үнэлгээ, баримт бичгийн судалгаа)

Тайланг татаж авах 

Мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлээр

Gender survey among TVET teachers and students in the western region of Mongolia, 2015 (PDF, Number of pages 74, 1.9 MB, English)

Gender analysis of secondary education, 2016

Олон улсын ажил мэргэжлийн зөвлөгөөний салбарт үлгэр жишээ болсон Монголын “Охидын өдөр” 

ШХА, Австралийн Засгийн газраас хамтран санхүүжүүлж ГОУХАН-ийн хэрэгжүүлж буй Мэргэжлийн боловсролын төсөл жендэрийн болон бүх нийтийн хамрагдалтад онцгой анхаарал хандуулсан “Охидын өдөр” арга хэмжээг Монголын мэргэжлийн боловсролын сургууль, төвүүдэд нэвтрүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар дунд сургуулийн 9-12 дугаар ангийн охидын дунд техник мэргэжлийн боловсролыг сурталчилах зорилготой “Охидын өдрүүд” арга хэмжэг тус төслийн түнш таван сургууль зургаан удаа амжилттай зохион байгуулаад байна. Энэ аргыг зорилтот бүлэг, үйл ажиллагаа, хяналт шинжилгээ, амжилтын хүчин зүйлс талаасаа “жендэрийн тэгш байдлыг хангах тэргүүн туршлага” хэмээн сайшааж байна. Энэ талаар ГОУХАН-ийн “Ажил мэргэжлийн зөвлөгөө дэлхий дахинд” нийтлэлд онцолжээ.

Цааш дэлгэрэнгүй 

Ж. Энхчимэг: Би өөрийн гэсэн барилгын компанитай болно

Цааш унших 

Эрэгтэйчүүдийн давамгайллыг өөрчилж жендэрийн шударга ёс төлөвшүүлэх нь

Жендэрийн тэгш байдлын асуудалд эрэгтэйчүүд, хөвгүүдийг татан оролцуулах явдал чухал ач холбогдолтой. ШХА-аас МОНФЕМНЭТ байгууллагатай хамтран эрэгтэйчүүд, хөвгүүдийн жендэрийн тэгш байдал, хүчирхийлэл, эрэгтэйчүүдийн давамгайллын тухай ойлголтыг дээшлүүлэх, улмаар тэдний зан төлөвт эерэг өөрчлөлт гаргахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү сургалт нь эрэгтэйчүүд давамгайлсан байдлыг өөрчилж жендэрийн шударга ёсны үзэл төлөвшүүлэхийг зорьжээ. Түүнчлэн бэлгийн болон жендэрээс үүдсэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг татан оролцуулах зорилгоор энэ чиглэлийн ТББ-дын чадавхийг бэхжүүлж, идэвхтэн гишүүдийн сүлжээ байгуулах нэмэлт арга хэрэглэж байна.

Masculinity Project Report

Жендэр урлагийн хэлээр: УсГал бүжгэн жүжиг

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт болох эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг өгүүлэх “Усгал” тоглолтыг швейцарь, монгол, америк уран бүтээлчид хамтран толилууллаа.

Мэдээ унших